Барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл 2024оны эхний 9 сард 11.9 хувиар өслөө
Барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл 2024 оны эхний 9 сард 6.4 их наяд төгрөг болжээ. Үүний 93.2 хувь буюу 6.0 их наяд төгрөгийн ажлыг дотоодын, 6.8 хувь буюу 435.8 тэрбум төгрөгийн ажлыг гадаадын барилгын байгууллага гүйцэтгэсэн байна.
Барилга угсралт, их засварын ажил 2024 оны эхний 9 сарын урьдчилсан гүйцэтгэлээр өмнөх оны мөн үеэс 683.8 тэрбум төгрөгөөр өсөхөд дотоодын байгууллагын гүйцэтгэсэн барилга угсралт, их засварын ажил 466.3 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлөв.
Харин дотоодын барилгын байгууллагаас хувийн байгууллагын гүйцэтгэсэн барилга угсралт, их засварын ажил 5.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 490.3 тэрбум төгрөгөөр өссөн аж.
Харин төрийн байгууллагын гүйцэтгэсэн барилга угсралт, их засварын ажил 69.2 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 13.9, гадаадтай хамтарсан байгууллагынх 36.8 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 10.1 тэрбум төгрөгөөр буурсан байна.