Барилгын материал, бүтээгдэхүүний аюулгүй байдлын техникийн зохицуулалтын талаарх хэлэлцүүлэг болж байна
Барилгын материал, бүтээгдэхүүний аюулгүй байдлын техникийн зохицуулалт нь барилгын материал, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлт эрүүл ахуйн шаардлага, техникийн зохицуулалтын хэрэгжилтэд тавих төрийн үүрэг, хяналт, хариуцлага, үйлчлэх хугацаа зэргийг зохицуулсан.
Тус техникийн зохицуулалт нь 5 бүлэг 23 зүйл 192 заалттай боловсруулагдаад байна.
- Техникийн зохицуулалтын зорилго:
Барилга байгууламжид барилгын материал, бүтээгдэхүүн ашиглахаас гадна үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээний бүх үе шатанд материал, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахтай холбоотой дараах харилцааг зохицуулахад оршино.
- Техникийн зохицуулалтын зорилт:
-Мөн Үндсэн хуулиар олгогдсон ард иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, амь нас, эрүүл мэндийг хамгаалах;
-Иргэн, хуулийн этгээд, төрийн болон орон нутгийн өмч хөрөнгийг хамгаалах;
-Хүрээлэн буй орчны унаган төрх, ургамал, амьтны амьдрал, аюулгүй байдлыг хамгаалах түүнд үзүүлэх сөрөг нөлөөллийн үйлчлэлээс урьдчилан сэргийлэх
-Худалдан авагчид, хэрэглэгчдийг төөрөгдөлд оруулахаас урьдчилан сэргийлэх;
-Эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх, нөөцийн хэмнэлтийг хангах.
-Барилгын материал, бүтээгдэхүүний аюулгүй байдлын техникийн зохицуулалт нь Монгол Улсын Үндсэн хууль, Барилгын тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай, Галын аюулгүй байдлын тухай, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулиуд болон эдгээртэй холбогдох хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
Зохион байгуулагч:
-Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
-“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ
-“Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ