Төрийн байгууллагуудаас авдаг тусгай зөвшөөрлүүд цахимд шилжиж, илүү амар хялбар болсоор байгаа билээ. Тэгвэл Барилга, хот байгуулалтын яамнаас авдаг 5 тусгай зөвшөөрөл цахимжиж, "E-Mongolia" платформд орсон байна. Тухайлбал: 0
-Барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах тусгай
зөвшөөрөл
-Барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөл
-Барилгын материалын үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл
-Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах мэргэжлийн эрх
-Өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл угсралт засвар үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл
Тусгай зөвшөөрөл авах заавар:
2. Үйлчилгээ гэсэн цэс дээр дарах
3. Бизнес эрхлэлт гэсэн үйлчилгээг сонгох
4. Барилга, дэд бүтэц, эрчим хүч гэсэн дэд үйлчилгээг сонгосноор барилга хот байгуулалтын яамны 5 тусгай зөвшөөрлийг авах боломжтой.