Баруун-Урт хотноо Газрын харилцаа, барилга хот байгуулалтын салбарын зөвлөгөөн болж байна

Баруун-Урт хотноо Газрын харилцаа, барилга хот байгуулалтын салбарын зөвлөгөөн болж байна

Баруун-Урт хотноо Газрын харилцаа, барилга хот байгуулалтын салбарын зөвлөгөөн болж байна
Салбарын зөвлөгөөн нь “Цахим шилжилт-2022” барилга хот байгуулалт болон “Салбар дундын олон талын оролцоот газрын харилцаа, хамтын уялдааг сайжруулах нь” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд тус зөвлөгөөнд Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Хосбаяр, Барилга хот байгуулалтын яамны Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантулга, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын дарга А.Энхманлай болон тус газрын удирлагууд, олон улсын төсөл, хөтөлбөрийн төлөөлөгчид, мэргэжлийн аж ахуйн нэгж, байгууллага, орон нутгийн төрийн байгууллагын төлөөлөл оролцож байна.

Салбар зөвлөгөөнөөр хамтын оролцоог хангасан байгаль орчинд ээлтэй газар зохион байгуулалт болон хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах, хот байгуулалтад анхаарах асуудлууд, газрын удирдлагын цахим системийн хэрэглээ, газар хамгаалах, нөхөн сэргээх, бэлчээрийг зохистой ашиглах, барилгын материалын чанар, хүртээмж, улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй барилга байгууламжийн чанар зэрэг сэдвийн хүрээнд онол, практик, эрх зүйн зохицуулалтын талаар илтгэл хэлэлцүүлэн, санал солилцож байна.

Тус зөвлөгөөнд Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас Газрын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулга болон “Газрын харилцаа-цахим шилжилт”, Бэлчээрийн төлөв байдлын өөрчлөлт, авч хэрэгжүүлэх арга хэмжээ, Газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн цахим систем, Хот байгуулалтын баримт бичиг боловсруулахад орон нутгийн оролцоо зэрэг асуудлаар танилцуулга, мэдээлэл хийж оролцлоо.