Бетонон шал цутгах заавар
Ямар ч барилга, байшин барихад бетонон шал цутгах нь чухал хэсгийн нэг. Тэгвэл бетонон шалыг хэрхэн цутгах, юунд анхаарах талаар зөвлөгөө хүргэе.
Ажлын дараалал:
1. Тавцан суух хэсгийг цэвэрлэх.
2. Багсармал бэлтгэх.
3. Тавцанг суулгах хэмжээгээр тайран бэлтгэх, амлагааг зүсч бэлтгэх.
4. Тавцанг суулгах.
Технологийн шаардлага:
1. Сантехник, цахилгааны шугамын угсралт бүрэн дууссан, гүйцэтгэлийн зураг хийгдсэн байх. Гадаргуу тоосжилтгүй байх, шалны түвшин тавигдсан байх.
2. Бетоны марк 150, Шалны төрлөөс хамаарч бетоны марк болон орц өөрчлөгдөнө.
3. Гадаргууг усална.
4. Шалны түвшний тавигдсан хэмжээний дагуу бетон цутгалт гүйцэтгэсэн байх.
5. Усаар норгох, ан цав үүсээгүй байх, өнгөлгөөг сайтар хийх.
Гүйцэтгэх аргачлал:
1. Сантехник, цахилгааны угсралт хийгдэж дууссаны дараа шалыг сайтар цэвэрлэж 1000-ын түвшнийг хананд тавина. Түүний дараа лазер нивлерээр шалны түвшинд хэмжээ тавина.
2. Бетоны марк 150 байхад: 1м3-бетон зуурмагт: Цемент-272 кг, Хайрга-1.28 м3, Ус -200 л орно.
3. Бетон шал цутгахын өмнө гадаргууг сайтар норгоно.
4. Бэлэн болсон бетонон зуурмагийг шалны түвшингийн дагуу сантехникийн хоолойг далдалж байхаар цутгана.
5. Цутгаснаас хойш 4-5 цагийн дараа шалыг цахилгаан багажаар эсвэл гараар өнгөлнө.
Хэмжин шалгах:
1. Цэвэрлэгээг сайтар хийсэн болон хэмжээг зөв тавьсан эсэхийг шалгана.
2. Хайрга, цемент конвероор жигд явж байгаа эсэхийг шалгах. Мөн сорьцын шоо авна.
3. Тавигдах шаардлагын дагуу шалгах.
4. Цууралт ан цав гарсан эсэх, бетон шал цутгасны дараа, цахилгаан, сантехникийн шугам цухуйх эсэхийг шалгах.
5. Цууралт ан, цав гарсан эсэх, өнгөлгөө тэгшилгээг шалгах, шалны түвшин зурагт заасны дагуу 2 метрийн рейк дээр тэгш ус барьж шалгана.
Хүлцэх алдаа:
±0.5 мм