Интерьер дизайн гэж юу вэ
Интерьер дизайн нь дотоод засал чимэглэлийг нэрлэдэг бөгөөд энэ нь өөрийн болон бусад орон зайн тохилог, дур булаам орчныг бий болгох хэрэглээний урлаг бөгөөд хүн төрөлхтний амьдралын шинэ соёлын орчныг илүү бүтээлч, идэвхтэй, өөдрөг орон зайтай байлгахын тулд бодит үнэ цэнэ болон үүрэг, технологийн талаарх судалгаа мөн амьдралын орчин, үйлдвэрлэлийн орчин, ажлын орчин, соёлын орчин, баяр ёслолын орчин, үзэгдэх орчин зэрэг олон гадна дотно орчныг шийддэг.
Гол зорилго
Интерьер дизайны гол зорилго нь таны дотоод орон зайг тав тухтай мөн урлагийн зохицолдоотой таныг болон таны гэр бүл цаашлаад танай байгууллагыг дүр төрх онцлогыг илэрхийлэх тийм шийдлийг бодит болгох явдал юм.
Гол зарчим
Интерьерийн хамгийн гол зарчим нь түүнийг бүрдүүлж байгаа дээрх олон элементүүдийг тухайн орон зайн зориулалтын утга агуулгад нийцүүлэн цогцлон шийдэхэд оршдог. Харин интерьер дизайнэр хүн нь дотоод орон зайг урлаг гоо сайханы мэдрэмжээр баяжуулан хүний хүсэл таашаалд нийцсэн, өрөө тасалгааг бий болгоход чиглэгднэ.
Интерьер дизайнэр нь дотоод дизайн, барилгын зураг төсөл, тавилгын дизайн, үзэсгэлэнгийн дизайн, үзэгдэх орчин, дотоод иж бүрдэл болон гоёл засал, хотын дизайн, олон нийтийн дизайн, орчны дизайн, бөс даавуун эдлэл, барилгын дүрслэх урлаг, техникийн зураг төсөл, алтны зураг төсөл гэх мэт компанид болон кино дизайнер, их дэлгүүрийн интерьер засалчин, группын зар сурталчилгааны алба, график дизайнер, өнгөний мэргэжилтэн, зар сурталчилгааны дизайнер, тавилгын дизайнераар тус тус ажиллах боломжтой байдаг байна.
Интерьер дизайнэрийн төлөвлөх орон зай нь архитектурын шийдэлээс шууд хамааралтай байдаг бөгөөд энэ шийдэл нь тухайн интерьерийн үндсэн суурь болж өгдөг. Эдгээрээс дурьдвал:
- Архитектурын шийдэл (барилгын үндсэн дизайн)
- Интерьер дизайн (дотоод орон зайн)
- Экстерьер дизайн (гадна пасад)
- Ландшафт дизайн (зам талбай, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж)
Хүн орчноосоо бүрэн хамааралтай амьдардаг. Интерьер дизайны хүнд нөлөөлөх нөлөө нь маш өндөр. Өрөөний ханын өнгө, тавилгын байршилаас эхлээд бусад олон зүйлийг зөв тохируулж чадвал тухайн хүн орчноосоо тайван байдал, эрч хүч, сэтгэл ханамж, онцгой мэдрэмж зэрэг олон эерэг үр дүнг өөртөө болон хамтрагчид, харилцагч үйлчлүүлэгчиддээ бий болгож чаддаг.
Ялангуяа бизнесийн салбарт тухайн байгууллагыг илэрхийлэх үндсэн дүр төрх нь маркетингийн өндөр ач холбогдолтой байдаг. Үүнийг байгууллагын ерөнхий дизайн болон интерьер экстерьерийн шийдэлд тусгах нь тухайн байгууллага өөрийн дизайны үндсэн шийдлээ цогцоор нь хэрэгжүүлэх боломжтой байдаг.
Интерьерийг бүрдүүлэгч элементэд тэр орон зайг хязгаарлаж буй материаллаг биет буюу хийц, материал, цаашилбал түүний өнгө, гадаргуу, тэдгээрийн тус тусын физик механик, биологи гэх мэт шинжүүд ордог. Орон сууц, олон нийт, үйлдвэрийн болон бусад зориулалтын ямарч барилга дотор явагдах үйл ажиллагаа тус тусын онцлогтой, технологитой, өвөрмөц нөхцөлүүдийг шаарддаг.