БХБЯ-ны албан хаагчид монгол хэл, бичигт суралцаж байна

БХБЯ-ны албан хаагчид монгол хэл, бичигт суралцаж байна

БХБЯ-ны албан хаагчид монгол хэл, бичигт суралцаж байна
Монгол Улс 2025 он гэхэд хос бичигтэн үндэстэн болно. Энэ хүрээнд Засгийн газрын “Монгол хэлний тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 7 дугаар тогтоол гарсан. Тус тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд БХБЯ албан хаагчдынхаа Монгол бичгийн мэдлэгийн түвшинг дээшлүүлэх арга хэмжээг авч байна. Тус яам нийт албан хаагчдынхаа үндэсний Монгол бичгийн мэдлэгийн түвшинг шат ахиулж, уншиж, бичих, крилл бичгээс Монгол бичигт буулгах, цаашид өөрсдөө бие даан суралцах чадварыг дээшлүүлэх зорилтыг тавьж, долоо хоног бүрийн Лхагва, Баасан гаригуудад Монгол хэл бичгээр хичээллэж байна.