Гал тогооны шүүгээг ухаалгаар ашиглах санаа
Гал тогооны тавилга нэгэн хэвийн, уламжлалт байх албагүй. Өнгө үзэмжтэй, загвар хийц нь өвөрмөц, нэмээд ухаалаг шийдэлтэй болсоор байна. Тэгвэл гал тогооны тавилганы шүүгээг ухаалгаар шийдэж, ямар ч сав суулга, хутга, заазуур, халбага сэрээ, махны мод, хайруулын таваг гээд бүхий л зүйлээ багтаах боломжтой. Тэгвэл шинэлэг, ухаалаг шийдэлтэй гал тогооны тавилга хийх санаануудыг хүргэж байна.