Гал унтраах систем хэрхэн ажилладаг вэ
Та өөрийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө хамгаалахын тулд өндөр чанарын гал унтраах систем суурилуулах шаардлагатай. Гал унтраах систем нь галын дохиолол болон утаа мэдрэгчийн тусламжтайгаар ажилладаг. Таны галын дохиолол галыг мэдэрсэн тохиолдолд гал унтраах системд дохио өгч гал унтраах нунтаг бодисыг цацдаг. Таны суурилуулсан системнээс хамааран гал унтраах бодис нь дараах төрлүүдтэй байдаг:
- Ус
- Нүүрс хүчлийн хий
- Нойтон болон хуурай химийн бодис
Гал унтраах анги хэдий түргэн шуурхай ч гэсэн магадгүй таны бизнесийг, гэрийг аврахад хангалттай хурдан байж чадахгүй байх магадлалтай. Харин гал унтраах систем нь гал гарсан үед хамгийн эхний арга хэмжээг авч чаддагаараа давуу талтай.
Гал унтраах систем нь асаахаар л ажилладаг зүйл биш. Тэд байнгын 24 цагийн ажиллагаатай байж галын утаа болон дулааныг илрүүлэнгүүтээ гал унтраах бодисыг цацдаг. Уг систем нь байнгын бэлэн байдалд байдаг учраас мөн засвар үйлчилгээг тогтмол хийж байх шаардлагатай. Ихэнхи тохиолдолд дараах төрлийн засвар үйлчилгээнүүдийг авах шаардлагатай:
- Цэнэглэх
- Хуучин хэсгүүдийг нь солих
- Хуучин системийг нь шинэчлэх
Та гал унтраах системдээ шаардлагатай засвар үйлчилгээг нь тогтмол хийлгэсэнээр энэхүү төхөөрөмж нь хэрэгтэй үедээ найдвартай ажиллана гэдэгт итгэж болно.
Гал унтраах системийн засвар
Гал унтраах систем нь утаа эсвэл өндөр температур мэдрэнгүүтээ нойтон эсвэл хуурай гал унтраах бодисуудыг цацаж галыг унтраадаг. Гэсэн хэдий ч энэхүү системийг бүрэн ажиллагаатай байлгахын тулд тогтмол шалгаж, засвар үйлчилгээг графикийн дагуу хийж байх шаардлагатай. Ингэж шалгахдаа дараах зүйлсийг ихэвчлэн шалгадаг:
- Хавхлаг болон спринклер зэвэрсэн эсэхийг
- Хуучирсан, хугацаа нь хэтэрсэн спринклерийн толгой байгаа эсэх
- Цацах хэсэг нь бөглөрсөн эсэх
- Агаарын даралтыг шалгах (хуурай системийн хувьд)
- Хоолой шугамнууд нь зэвэрсэн, ус алдаж буй эсэх
- Хэлхээнүүдийг шалгах