Гүний худаг гаргуулахдаа юунд анхаарах ёстой вэ
Та барилга барих гэж байгаа бол хамгийн нэгдүгээрт усны асуудлаа шийдэх хэрэгтэй. Ингэснээр дараа гарах үргүй зардлаас зайлсхийж чадна. Худаг хэмээх байгууламж нь бусад барилга байгууламжтай харьцуулахад хэд хэдэн онцлогтой.
Үүнд:
- Бүх ажиллагаа далд хийгддэг
- Байгаль орчинтой шууд харьцдаг
- Үр дүнг нь хүн шууд авч хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл шууд уудаг хүний эрүүл мэндтэй холбоотой
- Олон жилээр ашиглагддаг, үл хөдлөх хөрөнгө болдог
- Дуртай газраа барьж байгуулах боломжгүй (устай, усгүй газар гэж байна.)
Худагтай болоход анхаарах зарим нийтлэг асуултууд
А. Захиалагчаа сонгохдоо юуг анхаарах вэ
- Худаг гаргах орчинд хайгуул хийх шаардлагатай эсэх,
- Хайгуул хийсэн бол хайгуулын дүгнэлт, зүсэлт бий эсэх
- Гүйцэтгэгч байгууллагын туршлага, урьд нь хаана хаана худаг гаргаж байсныг сонирхох
- Ямар технологоор, ямар тоног төхөөрөмжөөр өрөмдөх
- Ямар материал ашиглах (ган хоолой, хуванцар хоолой)
- Ямар хугацаанд гаргах
Б. Худаг өрөмдөж байх vед хэрхэн хяналт тавих вэ
- Таны яг сонгосон газар эсвэл хайгуулаар заасан цэгт өрөмдлөг явагдаж байгаа эсэх
- Яндан шүүр суулгахад байлцаж хэдэн метр яндан суулгаж байгааг хянах
- Шүүрийн хийцийг харах
- Худагт хийж буй хайрга зориулалтын эсэхийг хянах.
- Хэдэн цаг шавхаж байгааг хянах.
- Шавхалтыг компрессороор хийж буй эсэх (насосоор шавхах нь хангалтгүй)
В. Таны худгийн ус ундны усны стандартад тохирч буй эсэхийг хэрхэн мэдэх вэ
- Гүйцэтгэгч байгууллага шавхалтын үед уснаас зориулалтын саванд дээж авч шинжилгээний лабораторт шинжлүүлж албан ёсны дүгнэлтийг танд өгөх ёстой. Бид Геоэкологийн хүрээлэнгийн усны лаборатороор шинжүүлж шинжилгээний дүгнэлтийг захиалагчид албан ёсоор өгдөг
С. Худгаа хүлээн авахдаа юу анхаарах вэ
- Худгийнхаа гүнийг зориулалтын гүн хэмжигчээр хэмжиж хүлээн авах
- Орчноо цэвэрлүүлэх (Илүүдэл хөрс шаврыг зайлуулах)
- Худгийн паспортыг гүйцэтгэгчээс авах
Паспортон дээр танай худгийн гүн, суултын яндангийн хэмжээ, яндангийн материал, шүүр суусан гүн, шүүрийн хийц, ундарга, статик, динамик түвшин, насосны хүчин чадал, марк зэргийг тусгана. Энэ нь дараа танай худгийн ус багасах эсвэл лайдах, цэвэрлэх, засвар үйлчилгээ хийх шаардлагатай болоход баримтлах гол баримт материал болно.
- Худгийн усны шинжилгээний дүгнэлтийг хvлээн авах
Д. Худаг чинь бага устай эсвэл усгүй болсон бол яах вэ
Энэ асуудал тийм ч хүсээд байхаар зүйл биш боловч ийм нөхцөлд хэрхэн шийдэх тухайгаа гэрээндээ тусгаж өгсөн байвал зохино.
Е. Худагтай боллоо одоо насосоо хэрхэн сонгох вэ
Ус өргөх насос нь дараах үндсэн нөхцлүүдээс хамаарч сонгогдоно. Үүнд:
- Таны усны хэрэгцээ (Үүнийг үйлдвэрийн зориулалттай худагт бол тоног төхөөрөмжийн хүчин чадал, бүтээгдэхүүний хэмжээтэй уялдуулан тооцно. Хувийн хэрэгцээнд бол хэдэн ам бүлтэй болон хэдэн хэрэглэгчтэйгээс хамааруулан тооцно.)
- Худгийн тань ундарга ямар вэ
- Цахилгааны эх үүсвэрийн байдал найдвартай эсэх, хэлбэлздэг эсэх
- Насосоор усаа хааш нь шахах гэж байгаа (Нөөцийн сав руу, шууд сүлжээнд, г.м)
- Усыг хир өндөрт гаргах шаардлагатай вэ
Манай байгуулага дээрх үзүүлэлтүүдтэй уялдуулан захиалагчид өөрийн импортолдог Итали, Америк, Австрали, Орос, Хятад улсын 220в болон 380в-ын насосын аль тохирохыг санал болгодог.
К. Насостой уялдан өөр юу шаардагддаг вэ
- Ус өргөх хоолой. Энэ нь хуванцар (PVC, PPR) хоолой, хар металл хоолой, цайрдсан хоолой байж болно.
- Усны зориулалттай цахилгааны кабель
- Насос дүүжлэх зэвэрдэггүй ган тросс
- Тросс дүүжлэх гогцоо – серги
- Тросс бэхлэгч - мички
- Кабель тогтоогч
- Кабель холбогч зохиулалтын муфт
Л. Худгийн дээд хэсгийг хэрхэн шийдэх вэ
Энэ хэсгийг толгойн хэсэг гэж нэрлэдэг бөгөөд дараах хэлбэрүүдээс сонгож болно. Үүнд:
- Худгийн дээр тоосгон эсвэл модон барилга барих. Энэ нь ус түгээх худагт тохиромжтой
- Далд монтаж хийх 2-3 ш төмөр бетон кольцо тавьж ёроолын хэсгийн цас борооны ус нэвтрэхээс хамгаалан бетондоно. Кольцон дээр ширмэн люк бvхий төмөр бетон таг угсарч өгнө. Кольцоны тоо нь хөлдөлтийн гvнээс хамаарна. Ихэнх тохиолдолд 3ш кольцо ордог.
- Давхар далд монтаж
Энэ нь дээрхи ширмэн люк таган дээр 202х1.2х0.2м - тэй хэмжээтэй дулаалгын давхар таг угсарч өгнө. Таг нь дотроо хөөстэй, нугас бүхий онгойдог хэсэгтэй мөн цоожтой. Энэ монтаж нь зуслангийн худгуудад илүү тохиромжтой.