Эйр кондишн гэж юу вэ
Нэг өгүүлбэрээр хэлбэл, тасалгаанд шаардлагатай агаарын чанар, температурыг бүрдүүлэгч төхөөрөмж юм. Ажиллагааны зарчим нь тасалгааны бүгчим таагүй агаарыг сорж эргэлдүүлэх замаар чийгшил болон температурын хувьд таатай агаар болгон гаргахад оршино. Манай улс тэр дундаа Улаанбаатар хотын хувьд барилгын хэлбэр загвар өнгө үзэмж жилээс жилд сайжирсаар байгаа бөгөөд хотын төвлөрлөөс хамаарч өндрийн хэмжээ нэмэгдсээр байгаа юм. Харин үүнийг дагаад бидний тэр бүр ач холбогдол өгдөггүй боловч хамгийн их асуудал үүсгэж буй зүйл нь агаар сэлгэлт, агаар хөргөлтийн асуудал болдог байна.
Агаар сэлгэлтийн систем гэж юу вэ
Мэдээнээс та агаар сэлгэлтийн системийн мэдээллийг унших боломжтой. Энэ систем нь оруулах сорох сэнсний тусламжтай дотор агаарыг гадагш зайлуулж, гаднаас цэвэр агаар оруулах бөгөөд ингэснээр дотор эвгүй үнэр, бактер, нүүрсхүчлийн хий зэргийг багасгаж ажлын эрчим нэмэгдүүлэх, халдварт өвчинөөс сэргийлэх, цонх цантуулахгүй байх, мөөгөнцөр үүсгэхгүй зэрэг олон ач холбогдолтой. Гэвч энэ систем нь температурыг хянах боломжгүй учир дулааны улиралд гадна температур болон дотор дулааны ачааллаас хамаарч тасалгааны агаарын орчин бүгчим халуун болж таныг тавгүйтүүлдэг байна.
Үүний хамгийн төгс шийдэл нь агааржуулалт болон эйр кондишн хосолсон шийдэл юм. Энэ хоёр систем цогцоор зөв шийдлээр ажиллаж чадвал та өөрт тохирсон агаарын орчин бүрдүүлэх боломжтой юм. Үүнийг бид томоохон үйлчилгээний газар, оффис, орон сууц зэрэгт мэдэрсээр байна. Гэхдээ аливаа зүйл сайн болон муу талтай байдаг, барилгын агааржуулалт, эйр кондишнийг сууриас нь эхлэн сайн шийдэж агааржуулалтын асуудлыг шийдэх боломжтой гэдэг нь тодорхой болсон бол цахилгааны зарцуулалтын үзүүлэлт үүний гол сул тал болж байсан юм. Тэгвэл шинэ технологийн цахилгаан бага хэрэглэх боломж бүхий температурыг өөрөө мэдрэн тохиромжит температурт өрөөний агаарын хэмийг барин ажиллах ухаалаг систем бүхий эрчим хүчинд хэмнэлттэй шинэ технологийн эйр кондишнууд бий болоод буй ба үүний хамгийн тод жишээ нь электрон барааны зах зээлд тэрүүлэгч Samsung брэндийн эйр кондишнууд юм.
Эйр кондишний гадна төхөөрөмжийн хувьд хөргөх талбай, зориулалт, хэлбэрийн олон төрөлтэй байдаг. Та өөрийн нөхцөлд тааруулан
RAC буюу room air condtioner 1 гадна машин 1 дотор төхөөрөмжтэй тасалгааны эйр кондишн,
FJM free joint multi буюу нэг гадна төхөөрөмж 5 хүртэл дотор ууршуулагчтай multi system,
CAC comercial air conditioner буюу үйлчилгээ, оффисын зориулалттай барилгад зориулсан тус тусын тасалгааны бие даасан шийдэл,
DVM digital veriable multi system буюу шинэ технологи бүхий нарийн зохион байгуулалттай өндөр чадалтай зай талбай хэмнэх 1 гадна машин 64 хүртэл тооны дотор төхөөрөмжүүдийг ажиллуулах томоохон барилгуудад зориулсан төвлөрсөн систем зэрэг технологиуд байдаг ба та мэргэжлийн байгуулагат хандан өөрийн нөхцөл шаардлага, өрөөний зориулалтдаа нийцүүлэн тооцооллын дагуу агаар хөргөлтийн системийг цогцоор нь шийдэх боломжтой.
Эйр кондишний дотор төхөөрөмжийн хувьд таазны, хананы, зогсоолын буюу босоо, далд таазны гэх мэт төрлүүд байдаг. Эдгээр нь тус тусын онцлогтой тул суурилуулах талбайн хэмжээ, зохион байгуулалт, хүчин чадал, функц зэргийг нь харгалзан үзэж өөрт хэрэгтэй загвараа сонгох нь зүйтэй.