Хот байгуулалт, Барилга орон сууцжуулалтын яамны ажлын хэсэг 9-р сарын 26-27ны өдрүүдэд Сүхбаатар аймагт ажиллаж, “Иргэдийг орон сууцжуулах” хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлгээр эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн орлогт нийцсэн төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, орон нутгийн ногоон хөгжлийг хурдасгах чиглэлээр иргэдийг орон сууцжуулах асуудлыг хөндөж, ярилцсэн юм.