Азийн хөгжлийн банкны төслийн хүрээнд Аймгийн төвүүдийн хатуу хог хаягдлын менежментийг сайжруулах төсөл, Ядуурлыг бууруулах Японы сангийн буцалтгүй тусламжаар Говь-Алтай аймгийн Алтай хотод хог хаягдлыг нягтруулах төв, хатуу хог хаягдлыг хүлээн авах цэг, хог хаягдлын Ландфилийн талбайг хийж гүйцэтгэн өнөөдөр /2022.10.14/ ашиглалтад оруулан үйл ажиллагааг нь эхлүүлж байна.
Төслийн хүрээнд бий болсон
хөрөнгийг цаашид аймгийн "Алтай тохижилт" ОНӨАҮҮГ хүлээн авч үйл ажиллагааг хариуцах юм. Хуванцар сав, гялгар уут, хаягдал цаасыг дахин боловсруулж бүтээгдэхүүн гаргах, жижиг дунд үйлдвэрлэлийг бий болгох чиглэлээр Алтай хотын 2 иргэн, 1 аж ахуйн нэгжид 60 гаруй сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ. Цаашид төслөөр өөрөө ачигч машин 1ш нийлүүлэгдэхээр хүлээгдэж байна.
Төслийн нээлтийн үйл ажиллагаанд БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, ТЗУГ-ын дарга Д.Баярсайхан, Төслийн зохицуулагч н.Батзаяа болон аймгийн ГХБХБГ, "Алтай тохижилт" ОНӨАҮҮГ, Есөнбулаг сум, Алтай хотын ЗДТГ-ын удирдлага, ажилтан албан хаагчид оролцлоо.