Гипсэн хавтан авахдаа юу анхаарах ёстой вэ

Гипсэн хавтан авахдаа юу анхаарах ёстой вэ

Гипсэн хавтан авахдаа юу анхаарах ёстой вэ

Стандарт гипсэн хавтан нь өөрийн хэмжээ болон өргөн нарийнаар үйлдвэрээс гардаг боловч тэр болгон нь өөр өөрийн онцлог хэрэглээтэй байдаг.

Урт ба өргөн.

Урт ба өргөн дээр нарийн өөрчлөлт бага ажиглагдах боловч ихэнх тохиолдолд хэмжээ нь нэг тал руугаа 125 орчим см-р өөрчлөгдөж явдаг. Жишээ нь 120 см Х 240 см, 120 смХ120 см гэх мэтээр өөрчлөгдөнө. Энэхүү өөрчлөлт нь тухайн хэрэгцээнд нь тааруулан өөрчлөх ба барилгын зургийн байгууллага, захиалагч болон гүйцэтгэгчийн хэрэгцээ шаардлагаас хамаардаг байна.

Зарим нэг жишээг  авч үзвэл: 120 см Х 240 см гипсэн хавтан бол 25 орчим килограммтай байх ба барилгын ажилд хамгийн өргөн ашиглагддаг хавтангуудын нэг юм. Энэ хавтангийн давуу тал нь залгаасгүй хэвтээгээр нь болон босоогоор нь ашиглах боломжтой юм. Харин сул тал нь гэвэл  тээвэрлэхэд төвөгтэй бөгөөд олноор нь давхарлан зөөхөн жин ихтэй болдог байна.

Урт хэмжээтэй гипсэн хавтангийн хувьд энэ нь 120 см Х 360 см болон 480 см өндөр шулуун хана болон хийцлэл хийхэд хамгийн тохиромжтой юм. Өндөр таазтай орчин үеийн орон сууцны зориулалттай барилгад ашиглахад маш тохиромжтой юм.

Нэг төвөгтэй тал нь угсралтын үед хоёр буюу түүнээс олон хүнтэй хийх ёстой ажил болдог. Ингэж байж унаж, хугарах аюулаас зайлс хийх боломжтой юм.

Хавтангийн зузааны хувьд 0.63см, 1.27см болон 1.58см гэсэн хувилбар нь өргөн хэрэглэгддэг. Барилгын норм, стандартын дагуу өргөнийг сонгох ёстой болдог.