Зөвлөгөөнөөр орон сууц, нийтийн аж ахуйн талаар төрөөс баримтлах бодлого, хууль эрхзүйн баримт бичиг, нийтийн аж ахуйн салбарын зохицуулалт, салбарын хөрөнгө оруулалт болон ашиглалт, техник, технологийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замуудын талаар хэлэлцэж байна.
Зөвлөгөөнд Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, БХБЯ-ны Нийтийн аж ахуй, инженерийн дэд
бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Цогтсайхан, Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Ж.Батсуурь, аймаг, нийслэлийн ОСНАА-н байгууллагуудын удирдах ажилтнууд, ҮЭХ, БХТ, ХСУХАТАҮЗЗ, Мэргэжлийн төрийн бус байгууллагуудын төлөөллүүд оролцож байна.