Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Сүхбаатар аймгийн нийтийн аж ахуйн "Дөрвөлж" ОНӨҮААГ-ын үйл ажиллагаатай танилцаж, тус байгууллагын ажилтан албан хаагчидтай уулзалт хийв. Уулзалтаар тус байгууллагын захирал н.Түвшиндэлгэр үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулж, аймгийн хэмжээнд ус, дулаан,
ариутгах татуургын шугам сүлжээнд тулгамдаж буй асуудлын талаар Барилга, хот байгуулалтын сайд болон аймгийн удирдлагуудад танилцуулав.
Сайдын зүгээс тус аймагт АХБ-ны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа хоногт 3000 м3-ийн хүчин чадалтай бохир ус цэвэрлэх байгууламжийн талаар дурьдаад уг байгууламжийг цаашид авч явах боловсон хүчин инженер техникийн ажилтнуудын тулгамдаж буй асуудлыг хөндөж бодлогоор яам болон аймаг орон нутагт дэмжлэг үзүүлэн ажиллах талаар чиглэл өгөв.
Уулзалтын төгсгөлд ард иргэдийг ус хангамжаар хангаж буй тус байгууллагын 40 жилийн ойн мэндийг хүргэж нийт хамт олонд амжилт хүсэв.