Ариун цэврийн өрөөний суултуурыг хэрхэн сонгох вэ

Ариун цэврийн өрөөний суултуурыг хэрхэн сонгох вэ

Ариун цэврийн өрөөний суултуурыг хэрхэн сонгох вэ

Бид ариун цэврийн өрөөний суултуурт чухал ач холбогдол өгдөгггүй ч суултуур нь бидний өдөр тутмын амьдрал болоод эрүүл мэндэд чухал ач холбогдолтой бүхий тоноглол юм. Үндсэндээ хүний биеийг хог хаягдлаас нь салгах, хүрээлэн буй орчныг бохирдуулах цаашлаад хүмүүсийг өвчлөхөөс урьдчилан сэргийлэхийн тулд цэвэрлэх байгууламж руу хаягдлыг дамжуулах үүрэгтэй хэрэгсэл гэсэн үг.

Хэдийгээр суултуур нь сүүлийн хэдэн арван жилд өөрчлөгдөөгүй юм шиг харагдаж байгаа ч  хэд хэдэн шинэ технологи нэвтрүүлээд амжсан байна. Тав тух болон гоо зүйн талаас нь харахад зах зээл дээр аль хэдийн борлуулагдаад эхэлсэн Япон суултуурууд нь хөгжим, лед гэрэл, суултуур халаагч, усаар шүршигч зэрэг шинэ технологи нэвтрүүлсэн байна. Суултуур нь интернэтэд холбогдох, мэдрэгч болон хиймэл оюун ухааныг ашиглан анхан шатны өвчнийг илрүүлэх, мөн чихрийн шижин зэрэг архаг хууч өвчнийг хянахад туслах зэрэг олон технологийг одоо хүртэл туршсаар байна.

Уламжлалт суултуур нь ус татах бүрдээ ойролцоогоор 16 литр усыг зарцуулдаг бөгөөд энэ нь ахуйн хэрэглээний нийт усны 30%-тай тэнцдэг байна. Энэхүү шалтгааны улмаас суултуур үйлдвэрлэгчид айл гэрийн амин чухал хэрэгцээт төхөөрөмжийг улам бүр сайжруулах оролдлого хийсээр байна. Хамгийн бага ус зарцуулж, хангалттай цэвэр байдлыг хангаж, үр ашигтай, хэмнэлтийг бий болгох хэд хэдэн загварууд байдгаас гадна нийтлэг 3 төрлийн суултуурыг танилцуулъя. Үүнд:  

  1. Хавлхлагтай – Хамгийн алдартай, хямд боловч даралттай ус ашигладаг тул нэг ус таталтаараа маш их ус хэрэглэдэг. Гадагшлуулах систем нь хананд суурилагдсан байдаг учраас ийм загварууд бага талбай ашигладаг бөгөөд жижиг угаалгын өрөөнд илүү тохиромжтой.
  2. Хосолмол: Суурилуулахад хялбар, усны хэрэглээ багатай бөгөөд нэг ус таталтаараа бага ус зарцуулах танктай.
  3. Даралтын тусламжтай – Ус таталт бүрдээ маш бага ус зарцуулдаг өртөг өндөртэй систем. Даралтын систем нь шингэнийг сорж, хаягдлыг бохир усны хоолойруу дамжуулдаг.

Эдгээрээс гадна таны сонголтонд нэмэр болох хэд хэдэн зөвлөмжүүдийг хүргэе.  

  • Тэсвэртэй бат бөх байдал: Суултуурыг тэр болгон амархан сольж, засаад байх боломжгүй, урт хугацааны турш хэрэглэдэг учраас чанартай, тэсвэртэй материалаар хийх шаардлагатай байдаг. Энэ тохиолдолд та суултуур худалдаж авахдаа юуны түрүүнд чанарыг чухалчлах нь дээр.
  • Өнгө: Хэдийгээр цагаан өнгө хамгийн өргөн хэрэглэгддэг боловч интерьер дизайнаа зөв зохицуулж чадвал маш олон төрлийн өнгөний сонголт байдаг.
  • Хэмжээ: Өндөр, өргөний хэмжээ бол хэрэглээнээс хамаарна. Илүү тохь тухтай байх үүднээс хамгийн багадаа 70 см-н урттай, 40 см-н өргөнтэйг сонгосон нь дээр гэж зөвлөж байна. Суултуураас урагш хамгийн багадаа 60см зай байх нь тохиромжтой.
  • Бүтээгдэхүүний үр ашиг: худалдан авалтын эцсийн шийдвэр гаргахад нөлөөлөх чухал  зүйл бол суултуурын өртөг бөгөөд хэдэн грамм хатуу ялгадасыг цэвэрлэх чадалтай, Ямар төрлийн мотор ашигладаг,  хэрхэн ус таталт бүрдээ нян бактерыг багасгадаг, нэг ус таталтанд хэр хугацаа зарцуулдаг  (2,5 секунд бол хамгийн боломжит хугацаа) гэх мэт.

Дээрхээс гадна суултуур болоод бусад дагалдах хэрэгслүүд нь өрөөний үлдсэн хэсгүүдтэй зохицох нь чухал байдаг.