НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас зохион байгуулж буй "Тогтвортой хөгжлийн зорилго" нээлттэй хаалганы арга хэмжээнд Барилга, хот байгуулалтын яам, яамны харьяа байгууллагууд болох Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөл, Барилгын хөгжлийн төв зэрэг байгууллагууд хамтран оролцож байна.
Өдөрлөгийн үеэр
барилга, хот байгуулалтын салбарт хийж хэрэгжүүлсэн ажил, цаашид хэрэгжүүлэх төсөл арга хэмжээ, салбарын үйл ажиллагааны талаар иргэд, олон нийтэд нээлттэй танилцуулж байна. Мөн салбарын цахимжсан үйлчилгээний талаар хэрэглэгч нарт заавар зөвлөгөө өгч үйлчилж байна. Тухайлбал, Усны чиглэлээр Баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангах, Ус хангамж, ариун цэврийн байгууламжийн хүртээмжийн талаар, Ариун цэврийн байгууламж, усны үйлчилгээний үнэ тариф, Цэвэрлэх байгууламжийн шинэ дэвшилтэт технологийн талаар, Улаанбаатар хотын хаягдал усыг боловсруулах үйлдвэрийн талаарх мэдээллүүдийг цаасаар авахаас гадна QR код уншуулж, гар утсандаа шууд татан авч, танилцах боломжтой.
Хот байгуулалтын чиглэлийн хүрээнд Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, Хот, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний цахим систем, Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах эрхийн зөвшөөрлийг цахим системээр илгээх танилцуулга, Хот байгуулалтын цахим системээс барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох вэб сайтыг танилцуулж байна.
Газартай холбоотой үйлчилгээний хүрээнд “Газар зохион байгуулалт, хот төлөвлөлт”-ийн цахим системийн танилцуулга, E-Gazar аппликейшн ашиглан нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд санал өгөх заавар, Газар өмчлөл, Сум, дүүргийн нутаг дэвгэрийн төлөвлөгөө, Геодезийн байнгын цэг, тэмдэгт, газар зүйн нэр, газрын зургийн нэг маягийн суурь, Геодезийн хэмжилзүйн лабораторийн багаж баталгаажуулалтын танилцуулгын мэдээлэл өгч үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.