Цахилгааны ажлын үеийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа

Цахилгааны ажлын үеийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа

Цахилгааны ажлын үеийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа

Цахилгааны аюулгүй байдлыг MNS 5150:2002 “Хөдөлмөрийн аюулгүй байдал. Үйлдвэрлэлийн эрүүл ахуй. Цахилгааны аюулгүй ажиллагаа. Ерөнхий шаардлага” стандартаар баталсан ба энэхүү стандарт нь хүний биед цахилгаан гүйдэл, цахилгаан нум, цахилгаан соронзон орны үзүүлэх хортой ба аюултай үйлчлэлээс урьдчилан сэргийлэх ерөнхий шаардлагыг тогтооно.

Цахилгааны аюулгүй ажиллагаа нь дараах үндсэн арга хэмжээгээр хангагдана. Үүнд:

-Цахилгаан багаж, тоног төхөөрөмжийн хийц
-Гүйдэл дамжуулагч нь давхар тусгаарлагчтай байх.
-Цахилгаан сүлжээнээс амархан салгагддаг, залгагддаг байх.
-Багаж нь өөрөө залгагдаж салгагдах нөхцөлгүй байх.
-Утас ба кабелийг халуун нойтон ба тостой гадаргуу болон биеттэй шууд шүргэлцэн хүргэхгүй байх.



Хамгаалах хэрэгсэл ба цахилгаан багаж ба зөөврийн цахилгаан машин ашиглаж байгаа хүмүүст аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн байх. Үүнд:

-Цахилгаан багаж, машиныг өөрөө задалж ямар нэгэн засвар хийхгүй байх.
-Цахилгаан багажны утаснаас барих, багажны эргэлдэх хэсэгт хүрэхгүй байх.
-Машиныг бүрэн зогссоны дараа үйлчилгээ, цэвэрлэгээ хийх.
-Цахилгаан машин багажийг цахилгаан сүлжээнд залгаатай болон хараа хяналтгүй орхихгүй байх.
-Техникийн болон зохион байгуулалтын арга хэмжээ
-Цахилгаан машин тоног төхөөрөмжийг газардуулах.
-Цахилгаан дамжуулах утсыг аюулгүй ажиллагааны дагуу монтажилсан байх.
-Тэсрэмтгий агуулдаг байр, савны орчимд цахилгаан хум үүсэх буюу цахилгаан утсыг хөрвүүлэхээс зайлсхийх.
-Бага хүчдэл хэрэглэх.

Хамгаалах таслалт, хориг түгжээ, хамгаалах төхөөрөмж, урьдчилан сэргийлэх (анхааруулах, -хориглох, зөвшөөрөх, сануулах) плакат хэрэглэх.

-Барилгын талбайд түр ба суурин байрлуулах цахилгаан төхөөрөмж, шугамыг угсрах, засварлах ашиглахад ажиллаж байгаа ажилтан нь цахилгаан гүйдэлд нэрвэгдсэн хүмүүсийг цахилгаан шугамаас салгах болон анхны тусламж үзүүлэх, авран хамгаалах ажиллагаанд суралцсан байвал зохино.
-Гал хамгаалагч, залгуур, салгуур, дамжуулагч зэрэгт цахилгаан дамжуулагч төхөөрөмжийн тусгаарлагдаагүй хүн гар хүрэхгүй өндөрт эсвэл гадуураа хайслагдсан байранд тавьж байвал зохино.
-Цахилгаан хөдөлгүүр, төхөөрөмж гэрэлтүүлгийн болон дамжуулагч утасны үзүүрийг тусгаарлан хөндийрүүлэхгүйгээр орхихыг хориглоно.
-Машин механизм асаах цахилгаан хэрэгслийг далд газар байрлуулсан байвал зохино. Залгуурыг цоож бүхий битүү хайрцагт тавих, төмөр хайрцагт байрлуулсан тохиолдолд хайрцгийг газардуулгат залгасан байвал зохино. Цахилгаанаар ажиллуулагч машин механизм, багаж хэрэгсэл нь залгууртай байж болохгүйн дээр залгууруудыг нэг дор зэрэгцүүлэн байрлуулж үл болно. Залгуур бусад багаж нь гүйдлээс салгагдаж хамгаалагдсан
байвал зохино.



Залгуурын хайрцаг, цахилгаан төхөөрөмжид газардуулсан байх. Барилгын талбайд цахилгаан шугам түр тавихад найдвартай тулгуур хийж тусгаарлагчтай утсаар ажлын байрны дээр 2.5 метр өндөр, гарц дээр 3.5 метр өндөрт, машин зам гарцанд зургаан метрээс багагүй өндөрт байрлуулах. Шал буюу газраас дээш 2.5 метрийн тусгаарлах хоолойг сүвлэж хийх гэрэлтүүлэг нь 27в, 220в, хүчдэлийн чийдэнг 2.5 метрийн багагүй өндөрт тавина. Үүнээс бага өндөрт 36в, гэрэлтүүлэг тавих, цахилгааны гүйдэл таслах, залгах үед тусгаарлагдсан хамгаалалттай багаж, гутал, бээлий хэрэглэх шаардлагатай. Суваг, шуудуу, худаг, төмөр сав зэрэг аюултай байруудад 12в-оос илүүгүй хүчдэлийн чийдэнг хэрэглэнэ. 12-36в-ын хүчдэлийн залгуурыг өндөр хүчдэлийн залгууруудаас ялгахын тулд өөр өнгийн будгаар будна. 12в-оос илүү хүчдэлтэй шугамаас зөөврийн шугам салаалж тавихдаа резинэн бүрээстэй уян утас ашиглах. Зөөврийн трансформаторыг өндөр, нам, хүчдэлийн ороомгууд нь богино холбоо үүсч болзошгүй байдгийг анхаарвал зохино. Трансформаторыг цахилгаан гүйдэлд холбохдоо дамжуулагч утас болон гүйдэл хүлээн авагч, зөөврийн хэрэгслийн тусгаарлалтын эсэргүүцлийг мегометрийн тусламжтайгаар гүйдэл өгөхийн өмнө шалгаж, тусгай дэвтэрт тэмдэглэх ёстой. Хэмжих үед мегометрт холбосон утсанд хүрч хүчдэлд цохиулахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна.