“Түлэнхийн төв” эмнэлгийн барилгыг ашиглалтад орууллаа

“Түлэнхийн төв” эмнэлгийн барилгыг ашиглалтад орууллаа

“Түлэнхийн төв” эмнэлгийн барилгыг ашиглалтад орууллаа
Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн харьяа “Түлэнхийн төв” эмнэлгийн “Б” блокын барилга угсралтын ажлыг дуусгаж, /2023.01.10/-ны өдөр Улсын комисс ажиллан, ашиглалтад орууллаа.
Сүхбаатар дүүргийн VII хороонд байрлах тус барилга нь долоон давхар, нийт хэвтэн эмчлүүлэх 250 ортой бөгөөд хүлээн авах яаралтай мэс заслын тасаг, мөн яаралтай тусламжийн, үзлэгийн, тусгаарлах, уламжлалт эмчилгээний өрөө тасалгаатай юм.
-Захиалагч: Эрүүл мэндийн яам
-Гүйцэтгэгч: “Нутгийн зам групп” ХХК
-Зураг төсөл зохиогч: “ЭЗТ” ХХК
-“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.