Шав тавих үйл ажиллагаанд БХБ-ын дэд сайд Э.Золбоо, аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд, аймгийн Засаг дарга Ч.Чимэд, аймгийн Засаг даргын орлогч Ж.Александр, ABI&SWT түншлэлийн Төслийн ерөнхий зохицуулагч Кшиштоп Хородецки, ABI&SWT түншлэлийн Худалдааны хэлтсийн дарга Михал Пржешлакевич, Төслийн зохицуулагч О.Лхагвацэрэн, Чандмань Увс ХХК-ийн захирал Н.Цэцээ болон холбогдох албаны
мэргэжилтнүүд оролцлоо.
Монгол Улсын Засгийн газар, Польш Улсын Засгийн газар хооронд байгуулсан нөхцөлт зээлийн хүрээнд уг төсөл хэрэгжих ба 2 жилийн хугацаанд баригдаж ашиглалтад орно. Тус цэвэрлэх байгууламж нь хоногийн 3000м.куб хүчин чадалтай, байгаль орчинд ээлтэй, олон улсын стандарт шаардлага хангасан цэвэрлэх байгууламж болох юм.