“Залуус 1” 5600 айлын орон сууцны төслийг хөрөнгө оруулагчид сонирхож байна

“Залуус 1” 5600 айлын орон сууцны төслийг хөрөнгө оруулагчид сонирхож байна

“Залуус 1” 5600 айлын орон сууцны төслийг хөрөнгө оруулагчид сонирхож байна
Засгийн газар ирэх дөрвөн жилд 150 мянган айлын орон сууц барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа. Нийслэлийн төвлөрлийг сааруулах, шинэ суурьшлын бүсүүдийг хөгжүүлэх, иргэдийн орлогод нийцсэн орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх ач холбогдолтой орон сууцны төслүүдийн нэг нь “Залуус 1” хороолол юм.
Нийт 5600 айлын уг хотхоныг нийслэлийн Хан-Уул дүүргийн 21-р хорооны нутагт байрлах 57 га талбайд барих юм. Эрчим хүчний хэмнэлттэй орон сууц, үйлчилгээний байгууламж, спорт комплекс, мэдээлэл технологийн парк, төрийн зарим байгууллагыг тэнд төвлөрүүлэхээр зорьсон.
Энэхүү төслийг сонирхогчдын нэг болох БНХАУ-ын “Пауэр Чайна-Чэнгдү” ХХК-ийн төлөөллийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Дээрх орон сууцны төслийн техник, эдийн засгийн урьдчилсан судалгаа, эх загвар зураг боловсруулах зөвлөх үйлчилгээний ажлын даалгавар бэлэн болоод байгаа юм.