1760 барилгыг паспортжуулах шаардлагатай гэв

1760 барилгыг паспортжуулах шаардлагатай гэв

1760 барилгыг паспортжуулах шаардлагатай гэв

Барилга, хот байгуулалтын салбарт хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүд, үйл ажиллагааны талаар өчигдөр /2023.07.04/ Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн Төрийн ордноос мэдээлэл хийлээ.

Барилгын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлээд байна. Мөн Орон сууцны ашиглалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд холбогдох яамдаас ирүүлсэн саналыг тусган, өргөн мэдүүлэхээр ажиллаж байна.Хууль шинэчилэн баталсанаар орон сууцны ашиглалтын хэвийн үйл ажиллагааг хангах оновчтой тогтолцоог бүрдүүлэх, орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгө, инженерийн шугам сүлжээний өмчлөл, эзэмшил, ашиглалт, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон харилцааг зохицуулж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг хангах юм.

1760 БАРИЛГЫГ ПАСПОРТЖУУЛАХ ШААРДЛАГАТАЙ

Ерөнхий сайдын албан даалгаврын хүрээнд 2008 оноос хойш ашиглалтад оруулсан 8677 барилга байгууламжийн комиссын дүгнэлтийг улсын хэмжээнд нэгтгэн 2023 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Цахим хөгжил, харилцаа холбооны яаманд хүргүүлсэн. “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай" Барилга, хот байгуулалтын сайдын 2023/01 тоот албан даалгаврыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Улсын хэмжээнд 2002 оноос өмнө баригдсан 7631 /аймаг–5787, нийслэл–1844/ олон нийтийн зориулалттай барилга, байгууламж байгаагаас сургууль-513, цэцэрлэг-447, эмнэлэг-493, дотуур байр-307, нийт 1760 барилга байгууламжийг эхний ээлжинд паспортжуулах шаардлагатай байна.

БХБЯ-ААС ХЭРЭГЖҮҮЛСЭН ХЯНАЛТ ШАЛГАЛТ

БХБ-ын сайдын тушаалаар арматур импортлогч 15 аж ахуйн нэгж, байгууллагад шалгалт хийхэд импортлогч 2 ААНБ, дотоодын 3 үйлдвэрийн борлуулж буй арматур нь/ 1 тн тутмаас 80 орчим кг дутуу зөрчил илэрч, үйл ажиллагааг зогсоож, зөрчлийн хэрэг үүсгэн 600тн арматурыг дахин боловсруулах албан шаардлага хүргүүлж, хэрэгжилтийг хангуулаад байна.

Улсын хэмжээнд өргөх байгууламжийн угсралт, ашиглалт, техникийн аюулгүй ажиллагааг хангуулах зорилгоор хоёр үе шаттай урьдчилан сэргийлэх шалгалтыг хийж, 238 объектыг хамруулан 84 албан шаардлага, 27 дүгнэлт, 17 мэдэгдэл хүргүүлж, 543 өргөх механизмыг улсын бүртгэлд бүртгэн, техникийн магадлал баталгаажуулалтад хамруулан аюулгүй байдлыг хангуулах арга хэмжээ авч ажиллав. Өндөр барилгад суурилагдсан 227 аж ахуйн нэгжийн 241 цамхагт кранд хяналт шалгалт хийж, техник ашиглалт аюулгүй ажиллагааг хангуулах зорилгоор 115 аж ахуйн нэгжийн 139 өргөх байгууламжид улсын байцаагчийн хугацаатай үүрэг даалгавар, дүгнэлт, зөвлөмж хүргүүлж, долоон цамхагт краны үйл ажиллагааг түр зогсоох арга хэмжээг авч, зөвшөөрлийн хугацаа дууссан 50 цамхагт кран болон олон жил ажиллаагүй зогссон, шаардлага хангахгүй, орчны аюулгүй байдалд аюултай нөхцөл үүсгэсэн 3 цамхагт краныг технологийн дагуу буулгах ажлыг зохион байгууллаа.