Газрын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт “Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн оны газрын нэгдмэл сангийн тайланг дараа оны 3 дугаар сард багтаан Засгийн газарт танилцуулна” гэж заасны дагуу Монгол улсын Засгийн газрын 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанаар “Газрын нэгдмэл сангийн 2022 оны улсын нэгдсэн тайлан”-г танилцууллаа.
Тус
тайлангаас газрын нэгдмэл сангийн бүх ангиллын тоо бүртгэл, газрын улсын бүртгэл, шилжилт хөдөлгөөн, газарт учирсан хохирол, газар хамгаалах талаар авсан арга хэмжээ, газрын төлбөр ногдуулалт, төвлөрүүлэлт зэрэг үзүүлэлтийг харах боломжтой юм.
Мөн 2022 онд Улсын хэмжээнд хууль, тогтоомжийн хэрэгжилтийн талаар хийсэн хяналт, шалгалт, газар зохион байгуулалт, суурь судалгаа, мониторинг, газрын кадастр, орон зайн мэдээлэл, технологийн чиглэлээр хийж гүйцэтгэсэн томоохон ажлуудыг тус тайланд нэгтгэн танилцууллаа. Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас дээрх тайланг цаасан болон цахим хэлбэрээр олон нийтэд хүргэх ажлыг зохион байгуулж байна.