Азийн Архитекторуудын чуулга уулзалт- Arcasia 21 олон улсын арга хэмжээ үргэлжилсээр байна. Өнөөдөр 2022.09.06-ны өдөр "Тогтвортой хот байгуулалтын ирээдүй" сэдэвт Азийн Архитектурын үзэсгэлэн Мишээл-Экспо төвд нээлтээ хийлээ. Үзэсгэлэнг гадаад дотоодын архитектурын хөгжлийн чиг хандлагаар туршлага солилцох, Монгол улсын хөгжил дэвшлийн томоохон төсөл хөтөлбөрүүдийг сурталчилан таниулах, олон улсын
архитекторууд хамтран ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгын дор зохион байгууллаа.
Үзэсгэлэнд Азийн архитекторуудын шилдэг бүтээлүүд тавигдаж, дараах үндсэн хэсгүүдээс бүтэж байна.
Үүнд:
-Азийн хот төлөвлөгч архитекторуудын бүтээл
-Монголын хот төлөвлөгч архитекторуудын бүтээл
-Монгол Улсын тогтвортой хот байгуулалтын ирээдүй
-Монгол Улсын хөгжлийн томоохон төслүүд
-Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийн бодлого төлөвлөлт
-Торгоны замын уулзвар, эртний нийслэл Хархорум хот зэрэг сэдэвт бүтээлүүд тавигджээ.