“BARILGA EXPO” Олон улсын үзэсгэлэн яармаг болно

“BARILGA EXPO” Олон улсын үзэсгэлэн яармаг болно

“BARILGA EXPO” Олон улсын үзэсгэлэн яармаг болно
“BARILGA EXPO” үзэсгэлэн, яармагийг жил бүрийн хавар Шинэ орон сууц, Үл хөдлөх хөрөнгө болон Барилгын материал, техник технологи гэсэн хоёр чиглэлээр зохион байгуулдаг билээ. Энэ жилийн үзэсгэлэн, яармагийн үйл ажиллагааг илүү өргөжүүлэх, олон улсын түвшинд хүргэж ажиллах, олон улсын барилгын компаниудыг хамруулах зорилгоор төрлөө нэмэгдүүлэн “International construction fair” буюу олон улсын үзэсгэлэнг зохион байгуулахаар боллоо.
“BARILGA EXPO 2023” олон улсын үзэсгэлэн, яармаг “Тогтвортой хөгжилд хамтдаа” уриан дор дараах чиглэлүүдээр “Мишээл экспо”-д зохион байгуулна.
● 4-р сарын 28-30-нд “Барилгын материал, техник технологи”
Барилгын материалын дэвшилтэт техник технологи нэвтрүүлэгчид болох 100 гаруй ААНБ-ууд оролцож, бүтээгдэхүүнээ танилцуулна. Барилгын салбарт хамгийн сүүлийн үед нэвтэрсэн шинэ техник, технологи, албан ёсны дистрибьютер компаниуд болон дотоодын үйлдвэрлэгч нарын бүтээгдэхүүн, барилгын материалтай танилцахын сацуу барилга, байгууламжийн суурь тавихаас эхлээд түлхүүр хүлээлгэн өгөх хүртэлх бүхий л хэрэгцээт мэдээллийг нэг дороос авах боломжтой. Түүнчлэн амины орон сууцаа барих гэж байгаа хувь хүн, иргэд барилгын зураг төсөл, төсөв, материалын сонголтын талаар мэргэжлийн зөвлөхүүдээр дамжуулан үнэгүй зөвлөгөө авах боломжийг бүрдүүлэх юм.
● 5-р сарын 05-07-нд “International construction fair”
Барилгын салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүний 3.7 хувийг эзэлдэг бөгөөд барилгын үйлдвэрлэлд ашиглаж байгаа материал бүтээгдэхүүнийхээ 60-70 орчим хувийг импортоор хангадаг “хэрэглэгч орон” юм. Гэсэн хэдий ч импортын бараа бүтээгдэхүүн нь байгаль орчин болон хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй байх нь нэн чухал. Тиймээс Монголын барилгын зах зээлд олон улсын албан ёсны эрхтэй компаниудын технологийн өндөр дэвшилттэй тоног төхөөрөмж, байгаль орчин болон хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй барилгын төрөл бүрийн материалаар хангагдах боломжийг бий болгох юм.
● 5-р сарын 12-14-нд “Шинэ орон сууц, Үл хөдлөх хөрөнгө”
Шинэ орон сууц, хаус, оффис, үл хөдлөх хөрөнгийн төсөл хэрэгжүүлэгчид оролцоно. Ипотек, компанийн болон хувь лизинд хамрагдах боломжтой Улаанбаатар хотод захиалга авч буй хаус болон шинэ орон сууцны шилдэг төслүүдтэй танилцах төдийгүй амины орон сууцны хамгийн сүүлийн үеийн загвар дизайн, оновчтой шийдлүүдийг үзэж, энэ цаг үеийн шилдэг реалторуудаас зөвлөгөө авах боломжтой.
“BARILGA EXPO 2023” олон улсын үзэсгэлэнгээрээ дамжуулан барилгын салбарын төр болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, олон улсын компаниуд болон иргэдийн холбоог нэгэн цэгт төвлөрүүлэн, салбарын хөгжил дэвшлийг танилцуулж, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэхийг зорьж ажилладаг билээ.
Үзэсгэлэн яармагийн үеэр олон улсын барилга, үл хөдлөх хөрөнгийн салбарын хөрөнгө оруулагчдын уулзалт, шинэ дэвшилтэт технологийн семинаруудыг зохион байгуулна.