Барилга, хот байгуулалтын сайд Цэрэнпилийн Даваасүрэн тамгаа гардан авлаа

Барилга, хот байгуулалтын сайд Цэрэнпилийн Даваасүрэн тамгаа гардан авлаа

Барилга, хот байгуулалтын сайд Цэрэнпилийн Даваасүрэн тамгаа гардан авлаа
Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нарыг томиллоо.

Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайдаар томилогдсон УИХ-ын гишүүн Цэрэнпилийн Даваасүрэнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тамгыг нь гардуулан өглөө. Тамга гардуулж, ажил хүлээлцэх арга хэмжээнд Барилга, хот байгуулалтын Дэд сайд Э.Золбоо, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн болон яамны удирдлагууд, харьяа байгууллагын удирдах албан тушаалтнууд оролцов.
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн яам болон харьяа байгууллагын удирдлагуудтай танилцаж, цаашид баримталж ажиллах бодлого, үйл ажиллагааны хүрээнд чиглэл өглөө.