БХБЯ-ны улиран өнгөрч байгаа 2022 оны онцлох ажлуудаас танилцуулж байна.
-“Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулав.
-Газрын тухай багц хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлж байна.
-Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцүүлж байна.
-Улсын хэмжээнд 7386 иргэнд 679.3 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг олгов
-Орон нутагт ипотекийн зээлийн хүүг 3 хувь болгон бууруулав
-“Солонго 1, 2” орон сууцны хорооллын зураг төслийг эцэслэж магадлав
-“Дэд бүтцийн хөгжил-Баянзүрх, Дархан, Сэлэнгэ” төслийг амжилттай хэрэгжүүлэв
-Аймгуудын цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулав
-"Сумын хөгжил: Инженерийн дэд бүтцийн хангамж” төслийг 9 аймгийн 18 суманд амжилттай хэрэгжүүлж байна.
-Барилгын материалын үнийн өсөлтийг тооцож магадлав
-Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх барилга байгууламжийн төсөл, арга хэмжээний зураг төсөл боловсруулах ажлыг зохион байгуулав
- Барилгын материалын татан авалтыг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулав
-Барилгын нэгдсэн мэдээллийн “BIM” систем нэвтрүүлэх ажлыг эхлүүлэв
- Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдийн бүртгэлийг цахим системд шилжүүлэв
- Замын-Үүд дахь барилгын материалын сорил шинжилгээний түргэвчилсэн лаборатори байгуулж байна
-Ажил, мэргэжлийн ангилал болон тодорхойлолтыг шинэчлэн батлуулав
- Олон улсын чанарын менежментийн тогтолцоо “MNS ISO 9001:2015, “MNS ISO 19011:2015” стандартыг нэвтрүүлж байна
- Мэргэжлийн болон бусад ур чадвар дээшлүүлэх сургалтад 3428 албан хаагчийг хамруулав
-“Азийн архитекторуудын форум-21” олон улсын чуулганыг зохион байгуулав
- “Ногоон нуур-1008 айл” орон сууцны хорооллын барилгын ажлыг эхлүүлэв
- “Шинэ Зуунмод” хотын бүтээн байгуулалтыг эхлүүлэв
-Барилга, хот байгуулалтын яам “ Засгийн газрын цом”-ын эзэд боллоо