Барилгын салбарын эрх зүйн шинэчлэл, реформын хүрээнд Европын холбооны сайн туршлага, практикийг нэвтрүүлэхээр зорьж байна

Барилгын салбарын эрх зүйн шинэчлэл, реформын хүрээнд Европын холбооны сайн туршлага, практикийг нэвтрүүлэхээр зорьж байна

Барилгын салбарын эрх зүйн шинэчлэл, реформын хүрээнд Европын холбооны сайн туршлага, практикийг нэвтрүүлэхээр зорьж байна

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эрхэмсэг хатагтай Ина Марчюлёните тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан ажил хэргийн түвшинд ярилцаж, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайдаар томилогдсон явдалд талархал илэрхийллээ.

Сайд Ж.Батсуурь ярианыхаа эхэнд Монгол Улсын хувьд Европын Холбооны гишүүн орнуудтай хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын салбарт өргөн хамтын ажиллагаатай явж ирснийг онцоллоо. Мөн тус яамны захиалгаар Европын Холбооны гишүүн Австри Улсын зээлийн хөрөнгөөр Говь-Алтай аймгийн Алтай хотын ундны эх үүсвэрийг “Тайшир-Алтай ус хангамж” төслөөр шийдэж, энэ төсөл нь Ковид-19 цар тахлын үед хамгийн амжилттай хэрэгжүүлсэн төсөл болсон. “Дэд бүтцийн хөгжил” төслийн хүрээнд Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн төв болон Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн гудамж, зам талбайг европын норм, дүрэм стандартын дагуу тохижуулсан нь үлгэр жишээ болж байгааг танилцуулав.

Өнөөдрийн байдлаар Австрийн зээлээр Дархан хотын цэвэр усны шугам, ухаалаг тоолуур суурилуулах төсөл амжилттай хэрэгжиж байна. Монгол Улстай цаг уурын хувьд эрс тэс, ижил төстэй Европын Холбооны гишүүн орнууд болох Норвеги, Швед, Финланд, Грийнланд улсуудын инженерийн бие даасан эх үүсвэртэй ногоон барилгын норм, дүрэм, стандарт, технологийг Монгол Улсад нутагшуулах ажлыг ирэх оны нэгдүгээр улиралд багтаан зохион байгуулахаар төлөвлөж байна.

Монгол Улсын барилгын салбарын эрх зүйн шинэчлэл, реформын хүрээнд Европын Холбооны сайн туршлага, практикийг нэвтрүүлэх хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байгааг илэрхийллээ.