1. Эрчим хүчний барилга байгууламж, шугам сүлжээний орон зайн болон хүснэгтэн мэдээллийг харилцан солилцох;
2. Эрчим хүчний барилга байгууламж, шугам сүлжээний доорх газрыг нийслэл, 21 аймгийн хэмжээнд Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэж, баталгаажуулах;
3. Эрчим хүчний барилга байгууламж, шугам сүлжээний хамгаалалтын зурвасыг хуульд заасны дагуу тогтоон Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системд оруулах;
4. Дулаан, цахилгааны техникийн нөхцлийн хүсэлт гаргахад шаардлагатай газрын эрхийн гэрчилгээ, гэрээ, кадастрын зураг, архитектур төлөвлөлтийн даалгавар, эх загвар зураг /эскиз/ зэрэг мэдээлэл, олгосон дулаан, цахилгааны техникийн нөхцөл зэрэг мэдээллийг харилцан солилцох юм.
Ажлыг богино хугацаанд, үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлээр Эрчим хүчний яамтай хамтарсан уулзалт өнөөдөр боллоо.
Уулзалтанд Эрчим хүчний яамнаас Сайд Н.Тавинбэх, ТЗУГ-ын дарга Ж.Хичээнгүй болон холбогдох газар, хэлтэс, УБДС, УБЦТС, УБЦДС ТӨХК-иудын төлөөлөл, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын дарга А.Энхманлай, холбогдох хэлтсийн дарга нар оролцлоо.
Уулзалтаар “Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим систем”-ийг танилцуулж, хамтран хэрэгжүүлэх ажлын талаар харилцан санал солилцлоо.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, хамтарсан ажлын хэсэг байгуулж, гэрээнд тусгагдсан ажлуудын эрчимжүүлэх чиглэлээр холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.