Бетоны шахалтын бат бэхийн үзүүлэлт, түүнийг харьцуулж тодорхойлох талаар өгөх зөвлөмж

Бетоны шахалтын бат бэхийн үзүүлэлт, түүнийг харьцуулж тодорхойлох талаар өгөх зөвлөмж

Бетоны шахалтын бат бэхийн үзүүлэлт, түүнийг харьцуулж тодорхойлох талаар өгөх зөвлөмж

Барилгын зураг төслийн бүтээцийн хэсэгт бетоны үндсэн үзүүлэлт болох шахалтын бат бэхийн үзүүлэлтийг ангиар илэрхийлж “В”, “С” гэсэн тэмдэглэл хийж, тоогоор зааж өгсөн байдаг. Жнь: В20, В25, С20, С30 гэх мэт.

Гэхдээ ОХУ болон Монголын “Бетон ба төмөр бетон бүтээц” норм дүрэмд латин В үсгээр, БНХАУ-ын GB стандартад С / ”concrete” буюу бетон гэдэг үгний эхний үсэг/-ээр тэмдэглэдэг. Эдгээр үсэгнүүдийн арын тоонууд нь тухайн ангийн бетоны даралт даах чадварыг мегапаскалиар /МПа/ илэрхийлсэн утга юм. Үүнийг 150х150х150мм хэмжээтэй бетон шооны 28 хоногийн бат бэхээр тогтооно.

Мөн барилгын зураг төсөлд бетоны ангийг зааж өгсөн байхад тэр ангийн бетоныг бетон зуурмагийн үйлдвэрт бэлтгэхдээ ихэнхдээ маркийг зааж захиалж бэлтгүүлж байгаа. Бетоны маркийг “М” үсгээр тэмдэглэдэг ба ардаа 50-1000 хүртэл тоо байх бөгөөд энэ тоо нь тухайн бетоны шахалтын бат бэхийн хязгаарыг кг/см2-аар илэрхийлсэн үзүүлэлт юм.

Манайд мөрдөгдөж байгаа бетоны норм дүрмийн үзүүлэлт, ОХУ-ын норм дүрэмд заасан үзүүлэлттэй адил юм. ОХУ-ын “Бетоны тяжелые и мелкозернистые. Технические условия” ГОСТ26633-91 стандартаар бетоны бат бэхийн вариацийн итгэлцүүр 13,5%-тай тэнцүү байх үеийн бетоны анги ба маркын хоорондох хамаарал доорх байдалтай тогтоогдсон байна.
Соотношение между классом и марками бетона по прочности при нормативном коэффициенте вариации v = 13.5 хувь. 

Дээрх хүснэгтэд үзүүлсэн харьцаанаас үзэхэд Жнь: В25 ангийн бетон М350 маркийн бетонтой дүйж байгаа бөгөөд бетоны шооны бат бэх нь 327 кг/см2-аас багагүй байна гэсэн үг юм. Харин БНХАУ-д боловсруулсан зураг төслөөр Монголд барилга барих тохиолдолд бетоны анги С-г хэрхэн ойлгож Монголын норм дүрэмтэй яаж нийцүүлэх асуудал одоо ч нэгдсэн ойлголтгүй явж байгаа юм. Тийм учраас БНХАУ-ын стандартуудаар бетоны шахалтын бат бэхийн анги С-г хэрхэн тодорхойлсон байгааг товч тайлбарлая.
Бетоны шахалтын бат бэхийг тодорхойлох аргын зарчим нь аль ч стандартад ижил байдаг бөгөөд БНХАУ-ын GBJ 107-87 стандартын 3.0.3 ба GBT 50081-2002 стандартад шооны хэмжээ100мм бол 0,95, 200мм бол 1,05 гэсэн илтгэлцүүр хэрэглэнэ гэсэн нь манай улсын MNS 1272:1999 “Бетоны бат бэхийг сорьцоор тодорхойлох арга” стандарттай ижил байна.


Эндээс үзэхэд БНХАУ-д мөрдөж буй стандартаар бол Бетоны марк (М, кгх/см2), анги(С,МПа)-ийн харьцааг М=(С+2)х10, кгх/см2 гэж тодорхойлж байна.
Тэгвэл С35 ангийн бетоны марк М370, С30 ангийн бетоны марк М320, С20 ангийн бетоны марк М220 болно гэсэн үг. Шинэ яармаг хорооллын 110/35/10овт-ын дэд станцын барилга, байгууламжийн зураг төсөлд заасан ангийн бетоны 28 хоногийн бэхжлийн дараах шахалтын бат бэхийн байвал зохих шаардлагатай үзүүлэлтийг БНХАУ-ын өөрийнх нь мөрдөж байгаа уг стандартын хүрээнд авч үзвэл:
Эндээс үзэхэд, 28 хоногийн дараах шахалтын дундаж бат бэх С35 ангийн бетонд 40,25 МПа буюу 402.5 кгх/см2, С30 ангийн бетонд 34,5МПа буюу 345 кгх/см2, С20 ангийн бетонд 23МПа буюу 230 кгх/см2-аас багагүй байвал бетон нь төслийн бат бэхийн шаардлагаа хангасан гэж үзэх боломжтой байна.


Эдгээр тодорхойлсон үзүүлэлтүүдээр “В”, “С”-ын харьцааг тодорхойлж болно. Жнь: В25 ангийн бетоны дундаж бат бэх 327 кг/см2 байгаа бол үүнтэй хамгийн ойр харгалзах утга С30 ангийн бетоных 345кг/см2 байна. Ийм замаар тохируулж болно.

Бетоны чанарын үнэлгээг статистик аргаар гүйцэтгэж байгаа мэдээлэл байхгүй тул дүгнэлтийг статистик бус аргаар хийсэн болно. Харин туршилтын үр дүнгийн нарийвчилсан статистик мэдээлэл байвал статистик аргаар тодорхойлж болно.

Эх сурвалж: Үндэсний бүтээн байгуулалтын корпораци