Минималист хэв маягаар гэрээ тохижуулах 13 арга

Минималист хэв маягаар гэрээ тохижуулах 13 арга

Минималист хэв маягаар гэрээ тохижуулах 13 арга

Минималист хэв маяг нь XX зууны архитектурын салбарын алт шиг ололт гэж хэлж болно.

Эмх цэгц түгээгч энэ хэв маяг нь таныг тайван амгалан, эд хогшил, элдэв зүйлд түүртэхгүй байхад туслах бөгөөд гэрийн тань ихэнх тавилга бага зай эзлэх босоо байрлалтай байхаас эхэлнэ. Ингээд танд минималист гэрийг цогцлоох аргуудыг хүргэе.

-Гэрээ бүхэлд нь нэг өдрийн дотор өөрчил гэж шаардахгүй. Тиймээс та аль нэг өрөөнөөсөө л шинэчлэлтийг эхэл. Тухайн өрөөнөөс өөрийн амар амгаланг олохуйц эмх цэгцийг  цогцлоогоорой. Ингээд дараа нь алхам алхмаар урагшилж бусад өрөөнүүд, гадаах талбай гэх мэтээр өөрт амар байдлаар минималист амьдралын хэв маягийг бүтээх юм.

-Гэрийнхээ тавилгад анхаарлаа хандуулаад үзээрэй. Хамгийн их зай эзэлдэг, олон хэрэггүй зүйлсийг дотроо агуулдаг нь “тэд” шүү дээ. Аль болох бага зай эзлэх цэвэрхэн тавилга л таны сонголт байх нь зөв. Ингэхдээ бүх зүйлдээ зохицох цулгүй өнгө тохиромжтой.

-Эд хогшил, тавиур, тавилгуудаа ажигла. Тэгээд “Эдгээр зүйлс надад үнэхээр хэрэгтэй юу” гэж өөрөөсөө заавал асуу. Та тэдгээр эд хогшилгүйгээр амьдарч чадах юм шиг санагдаж байвал зүгээр л гаргаад хаячих. Ингээд бүх эд хогшлоо хэрэгцээтэй, хэрэгцээгүй гэж ангилаарай.

-Шалан дээр хивс болон дэвсгэрүүдийг давхарлан дэвсэх шаардлагагүй

-Хэтэрхий олон ваар сав гэх мэт чимэглэлээс зайлсхий. Ганц, хоёр байхад л хангалттай. Танд олон байвал хэрэгтэй нэгэнд нь өг, хандивла.

-Ханандаа тоо томшгүй олон юм өлгөхөө болих хэрэгтэй. Танд таалагддаг чанартай цөөхөн урлагийн бүтээл л байх нь зүйтэй.

-Хэрэглэх зүйлсээ л нүдэнд ил хадгал. Хэрэгцээгүйг нь нүднээс далд агуулах юм уу илүү өрөөндөө цэгцтэйгээр орхиж сур.

-Гэрийн харагдах орчин цэгцтэй байв ч шүүгээ шургуулган доторх тань замбараагүй хэрэгцээгүй зүйлсээр дүүрэн байж болохгүй шүү дээ.

-Цонх заавал хөшигтэй байх шаардлагагүй. Хэрвээ хөшиг сонгомоор байвал цулгуй өнгийн эсвэл зураг дээрх шиг модон хаалт байвал тохиромжтой. Цонхны наалт, хөшиг тогтоогч зэрэг тийм ч хэрэгцээтэй зүйл биш.

-Төрөл бүрийн хээ хуараас татгалзаарай. Цулгүй эсвэл завсрын цайвар өнгө л зөв сонголт байх болно. Цэцэг, жимс, шоо дөрвөлжин, ташуу гэх мэт хээ хуар нь замбараагүй харагдана.

-Гэр доторх эд хогшлууд аль болох ижил өнгийн байвал зохимжтой. Цагаан бол классик минималист өнгө юм. Түүнчлэн нүдэнд ачаалал өгөхгүй цэнхэр, ногоон, шар зэрэг байгалийн өнгүүд тохиромжтой.

-Эд хогшил бүр өөрийн гэсэн орон зайд тогтмол байх ёстой. Энд тэнд тавилгүй тогтсон газрыг сонгоорой. Танай зүү утасны сав хаана байдаг вэ? Та энэ асуултад шууд л хариулах хэрэгтэй.

-Гэртээ өөрчлөлт хийснийхээ дараа тухлан суугаад ажигла. Та тайван амгалан, эмх цэгцтэй байдлыг мэдрэх болно. Энэ л таны шагнал болох юм.