Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдгүүд шалгаруулах ёслолын ажиллагаа /2023.01.14/-ний өдөр Төрийн ордонд боллоо.
“Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах оны шилдэг дэд зөвлөл”-өөр Барилга, хот байгуулалтын яамны дэргэдэх дэд зөвлөл шалгарч, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга, дэд зөвлөлийн дарга С.Магнайсүрэнд цом болон өргөмжлөлийг гардууллаа.
Барилга, хот байгуулалтын яам Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай, Барилгын тухай, Хот байгуулалтын тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг Дэд зөвлөлийн үйл ажиллагааныхаа төлөвлөгөөнд зорилт болгон дэвшүүлж, 2022 оны төлөвлөгөөнд тусгасан 5 зорилт 14 арга хэмжээг 97.8 хувийн биелэлттэй хэрэгжүүлэн ажилласан юм.