“Улаанбаатар барилга-2022” үзэсгэлэнгийн шилдэг байгууллагууд тодорлоо

“Улаанбаатар барилга-2022” үзэсгэлэнгийн шилдэг байгууллагууд тодорлоо

“Улаанбаатар барилга-2022” үзэсгэлэнгийн шилдэг байгууллагууд тодорлоо

Монголын барилгын салбарын хамгийн том “Улаанбаатар барилга 2022” цуврал үзэсгэлэн 17 дэх жилдээ “Чанарыг Эрхэмлэ” уриан дор зохион байгуулагдлаа.

2022 оны 3 дугаар сарын 25-28-ны өдрүүдэд “БАРИЛГЫН МАТЕРИАЛ, ШИНЭ ТЕХНИК, ТЕХНОЛОГИ”,

2022 оны 4 дүгээр сарын 01-04-нд “ОРОН СУУЦ, АМИНЫ ОРОН СУУЦ, БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЗЭСГЭЛЭН” нэрийн дор 2 үе шаттайгаар зохиогдсон үзэсгэлэн өчигдөр шилдэг байгууллагуудаа тодрууллаа.

Үзэсгэлэнгийн шилдэг байгууллага шалгаруулах ёслолд  БХБЯ-ны Барилга, барилгын материалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантулга, тус яамны Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзориг, Барилгын хөгжлийн төвийн тэргүүн дэд захирал О.Одбаяр, "Мишээл-Экспо" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Баяндалай нар оролцлоо.

ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГУУДААР:

-Дэвшилтэт шинэ техник, технологийг зах зээлд нэвтрүүлэгч – “Метропласт" ХХК

-Барилгын материалын шилдэг үйлдвэрлэгч – “Монгол базальт" ХХК

-Шилдэг орон сууц, Барилга угсралтын байгууллага – “Глобал Бридж Констракшн" ХХК

-Байгаль орчинд ээлтэй экологийн нийлүүлэгч – “Эко ноос" ХХК

-Үзэсгэлэнгийн шилдэг тохижилттой байгууллага – “Пазл Хаус" ХХК

-Олон нийтийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, нийлүүлэгч байгууллагаар “Алтай Эколос" ХХК тус тус шалгарлаа.

Энэхүү үзэсгэлэнг ерөнхий зохион байгуулагчаар дэмжигчээр Барилга, Хот Байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, “Мишээл экспо” компани ажиллалаа.