Шинжлэх ухаан, техник, технологийн зөвлөлийн 2022.12.12-ны өдрийн ээлжит хуралдаанаар нийт найман асуудлыг хэлэлцүүлэхээр төлөвлөснөөс зөвлөл дараах долоон асуудлыг авч хэлэлцлээ. Үүнд:
- Олон улсын нисэх онгоцны "Чингис хаан" буудлыг түшиглэн бий болох "Богд хаан" төмөр зам, авто замын зангилаа бүхий олон улсын тээвэр, логистикийн нэгдсэн төвийн хот байгуулалтын
иж бүрэн үнэлгээ, техник эдийн засгийн үндэслэл;
- Олон улсын нисэх онгоцны “Чингис хаан” буудлыг түшиглэн бий болох "Богд хаан" төмөр зам, авто замын зангилаа бүхий олон улсын тээвэр логистикийн нэгдсэн төвийн инженерийн дэд бүтцийн хангамжийн судалгаа, эх үүсвэрийг тодорхойлох, зураг төсөл боловсруулах;
- Өмнөговь аймгийн Гурвантэс сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө;
- Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө;
- Хөшгийн хөндий дэх “Сургалт-Эрдэм шинжилгээ-Үйлдвэрлэлийн цогцолборын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө”;
- "Масс бетон" барилгын дүрэм боловсруулсан тухай;
- "Барилгын тайлбайн дүрэм" /БД/-ийг боловсруулсан тухай.
Хэлэлцсэн асуудлуудаас "Барилгын тайлбайн дүрэм" /БД/-ийг дахин хэлэлцүүлэхээр тогтож, бусад асуудлыг зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар дэмжлээ. Мөн энэ удаагийн зөвлөлийн хуралдаанд “Зочид буудлын барилга төлөвлөлт” барилгын дүрэм /БД/-ийн төслийг танилцуулж, хэлэлцүүлэгт оруулах байсан ч гүйцэтгэгчийн эрүүл мэндийн хүндэтгэх шалтгааны улмаас дараагийн хуралд оруулахаар болж, хэлэлцүүлгийг түр хойшлуулав.