Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн-2022” Дархан-Уул аймагт боллоо. Зөвлөгөөнд Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, аймаг орон нутгийн удирдлагуудыг хамруулсан 60 гаруй төлөөлөл оролцож, салбарын бодлого, хөгжлийн чиг хандлага, хөрөнгө оруулалт, хэрэгжиж буй төсөл хөтөлбөр зэрэг өргөн сэдвийн
хүрээнд зөвлөлдөв. Мөн зөвлөгөөний үеэр “Дархан барилга экспо-2022” үзэсгэлэнг зохион байгууллаа. Барилга угсралт, бүтээн байгуулалт, материал үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 26 иргэн, хуулийн этгээд оролцож, Дархан-Уул аймгийн иргэдэд орон сууцны үнэ ханш, барилгын материалын мэдээллийг нэг хүргэж ажиллав.