Дундговь аймагт цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа
Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн нэмэлт санхүүжилтийн MOН-3713 төсөл”-ийн хүрээнд Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд 1.7 л/сек ундаргатай гүний худаг, 50м3-ын 2ш усан сан, 2.4 км цэвэр усны шугам, 2.7 км бохир усны шугам, 50 м3/хон хүчин чадалтай биологийн цэвэрлэх байгууламжийг цогцоор нь барьж, барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комисс 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр ажиллаж, хүлээлгэн өглөө.