Гал тогооны тавилгын стандарт хэмжээ
Гал тогоо нь таны болон танай гэр бүлүүдийн хооло хийх, хооллох, нийгэмших, заримдаа түргэн хугацаанд зууш бэлтгэх, цай, кофе уух газар. Гал тогоог гэрийн зүрх гэж нэрлэдэг. Тус өрөөнд хоолны ширээ, компьютерийн ширээ чөлөөт ярилцлагын хэсэг, тэр байтугай задгай зуухны хэсэг зэрэг бүх өрөөний зориулалтыг багтаах боломжтой газар юм.
Сүүлийн үеийн гал тогооны өрөөнд шинэлэг бүрэлдэхүүн хэсгүүд, нарийн өнгөний сонголтууд орж ирж байгаа.
Мод, шал, өрөө тасалгаа, болон урлагийн бүтээл зэрэг элементүүд нь гэрийг илүү тав тухтай болгож өгдөг. Төгс гал тогоо нь тохь тух болон ажиллахад хялбар байх ёстой. Үүний тулд тоног төхөөрөмж, тавилгын хэмжээ маш чухал. Өөрөөр хэлбэл гэрийн эзэгтэй биеийн өндөр, хоол хийх зуршилд үндэслэн нарийн хэмжих хэрэгтэй. Хоол хийх тавцангийн өндөр, өргөн, зуухны гүн нь янз янзын хэмжээтэй байдаг. Хамгийн тохиромжтой гүн нь 600 мм байдаг бол жижиг гал тогоонд үүнийг 500 мм болгож бууруулах боломжтой. Харин тавцангийн хэмжээг эмэгтэй хүний дундаж өндрийг үндэслэн тооцсон байдаг. Эмэгтэй хүний дундаж өндөр 1,45-1,60 метр гэж үзэн тавцаангийн стандарт өндрийг 850 мм гэж тооцдог.
Ханын шүүгээ ба тавиурын өндрийн гүн нь гал тогооны сав суулга, тоног төхөөрөмжийн хэмжээтэй байх ёстой. Дундажаар 300 мм гэсэн үг юм.
Талх нарийн боов хийх талбар болон аяга угаах хэсэг.
Талх нарийн боов хийх ширээний энгийн өндөр 75 см, аяга угаах тосгуурны өндөр 90 см байна. энэ тоонуудыг хүний биеийн дундаж хэмжээнээс хамаарч шийддэг.
Шургуулганы хэсэг.
Энэхүү хэсгийг ерөнхийдөө хүнсний ногоо хэрчих гэх мэт хоол бэлтгэхэд ашигладаг. Гэрийн эзэгтэй үүнийг хялбархан ашиглаж чаддаг тул ая тухтай байх ёстой бөгөөд ажлын байрны өндөр дундажаар 90см байдаг.
Өглөөний цайны зохион байгуулалт
Өглөөний цай уух тавцан нь гал тогооны ерөнхий тавцангаас бага зэрэг өндөрт байрлавал зохистой. Суудлын өндөр нь 580-710 метр, тавцангийн өндөр нь ойролцоогоор 1-1.2 метр байдаг.
Агааржуулалтын хоолой болон хиншүү сорогч
Агааржуулалтын хоолой нь Хиншүү сорогчыг гал тогооны үндсэн ханан дээр шууд байрласан байдаг. хиншүү сорогч нь агааржуулалтын хоолойноос илүү агаарыг гадагшуулдаг бөгөөд хананд суурилсан агааржуулалтын хоолойгоо дамжин агаарыг гаргадаг. Хиншүү сорогчийг плитканаас дээш 900 мм-т байрлуулна.
Ажиллах зай
Гал тогоонд заримдаа 2 хүн зэрэгцэн ажилладаг. Энэ тохиолдолд зай талбайтай тухтай ажиллахын тулд 2.3 метрийн өргөнтэй гарц шаардлагатай болдог.