Хоосон булангаа хэрхэн тохижуулах вэ
Айл бүрийн үл хөдлөх хөрөнгө бүрт санамсаргүйгээр орхигдуулдаг эсвэл чимэглэхээр гоё болдоггүй, тавилга тавихаар бас зохицодгүй яг яавал зүгээр гэдгийг нь сайн мэдэхгүй нэг булан байдаг. Тэгвэл энэхүү дугаараар бид таньд гэрийнхээ хоосон буланг тохижуулах бүтээлч санаануудыг тантай хуваалцая.
- Зураг
Урлаг бол гэрийнхээ хоосон буланг чимэглэх гайхалтай санаануудын нэг билээ. Та тавилга тавин өрөөний талбайг багасгалгүйгээр зураг өлгөн гэрийнхээ хоосон буланг донжтой харагдуулж болно. Үүнд гэрэл зураг, уран зураг, хүүхдийнхээ зурсан гар зураг гээд бүх төрлийн зураг байх боломжтой байгаа шүү. Мөн яг тухайн зураг өлгөсөн ханан дээрээ нэмэлт гэрэлтүүлэг тавьж өгвөл бүр л сайхан харагддаг шүү.
- Буйдан
Зочны өрөөний хоосон буланд буйдан тавьж өгснөөр ирсэн зочдод тань хангалттай суудал гаргахаас гадна, өрөөг тань илүү их зайтай харагдуулж өгдөг. Мөн та хоосон булангаа төгс ашиглаж чадсандаа сэтгэл хангалуун байх болно.
- Тоглоомын өрөө
Хүүхдүүд тань тоглохдоо гэрээр нэг тоглоомоо тараагаад байвал хоосон булангынхаа асуудалаа шийдэнгээ үүнийг хамтад нь шийдэж болох юм. Та ердөө булангийн ханан дээрээ хүүхэдтэйгээ хамт тоглоомийн өрөөгөө зуран, тоглоомоо өрөх хэдэн тавиур хийгээд өгөхөд л хоосон булан тань гайхалтай шинэлэг харагдах болно. Хүүхэд тань ч шиг өөрийн тоглох, хөгжих өрөөтэй боллоо.
- Унших хэсэг
Цонхтой ойрхон хоосон буландаа та тухлаг сандал тавин тухайн булангаа унших болон амралтын хэсэг болгож болно. Гэрэл бараг тусдаггүй эсвэл ихэвчлэн та оройдоо ном уншдаг бол хажуугийн ширээ болон ширээний гэрэл байрлуулж болно.
- Гадагшаа харж суух хэсэг
Ихэнх дизайнарууд энэхүү аргыг зөвлөдөг. Гадагшаа харж суух хэсэг гаргаж өгснөөр зочны өрөөг тань гэрэлтүүлээд зогсохгүй гайхалтай үзэмжийг нэмж өгдөг.
- Амрах булан
Жижигхэн зайндаа энэхүү буланг хийж өгснөөр та болон гэр бүлийн хүмүүс тань чөлөөт цагаараа амрах, ном унших, хальт дуг хийх мөн кофегоо ууж суух өвөрмөц хэсэгтэй болох боломжтой.
- Ургамал
Хэрвээ та хоосон буландаа тавиур хийх, зураг өлгөх эсвэл ямар нэгэн тавилга нэмж хийх сонирхолгүй байвал энэхүү буландаа ургамал байршуулж болно. Ургамал нь танай гэрийн агаарын чанарыг сайжруулаад зогсохгүй, гэрийг илүү үзэмжтэй харагдуулдаг билээ. Гэхдээ уг булан маань хэт харанхуй бус тухайн ургамалдаа тохирсон нарны гэрэл тусдаг байх хэрэгтэй.
- Дүүжин сандал
Өөрийн хоосон буландаа өлгөөтэй сандлыг байршуулах нь таньд болон зочидод тань тав тухыг мэдрүүлэх болно. Энэхүү сандал нь зай бага эзлэдэг тул ойр хавийн хананд нь чимэглэл, зураг, ханан дээрээ тавиур хийлгэж дурсгалт зүйлсээ байршуулвал таны гэрт маш сайхан зохицно гэдэгт итгэлтэй байна.
- Кофенд дурлагчдын хэсэг
Та кофенд дурлагчдын нэг мөн гэрийнхээ хоосон буланд юу байршуулахаа бодож байгаа бол эргэлзээгүйгээр кофены хэсэг байршуулаарай. Энэхүү хэсэг нь маш бага орон зайд ч гэсэн хийх боломтой бөгөөд та дээрх зургийн дагуу тавиур болон овор хэмжээ багатай шүүгээ хийхэд л болно.
- Чөлөөт тавиурын хэсэг
Хэрвээ таны гэрийн булангийн маш жижиг хэсэг үлдээд байвал ваар, ургамал, ном, сувенир зэрэг төрөл бүрийн зүйл тавьж болох чөлөөт хэсгийг үүсгэж үзээрэй. Дээрх зургийн дагуу пирамид хэлбэрээр үүсгэвэл илүү тохиромжтой байх болов уу.
- Ханын тавиур
Хаалганы хажууд байрших энэхүү зураг болон бусад зүйлсээ өлгөхөд тохиромжгүй гэхдээ хоосон үлдээчиж бас болохгүй буландаа ханын тавиур хийгээд та өөрийн амжилтын товчоо, эсвэл сайхан аялалын гэрэл зургуудаа байршуулж болох юм. Эдгээр тавиураа нүсэр том харагдуулмааргүй байвал хананы өнгө буюу обойн өнгөтэйгээ ижилсүүлж будаад үзээрэй.
- Хувцасны өрөө
Бид бүхний хэлж заншсанаар харанхуй өрөө танай гэрт байдаг мөн түүндээ хэрэггүй зүйлсээ овоолсон байдаг бол та энэхүү өрөөгөө хувцасны шүүгээний өрөө болгон тохижуулаад үзээрэй.
- Булангийн тавиур
Булангийн буйдан тавьсан хэсгийн эсрэг талд нь цонх байршдаг арын хэсэг нь хоосон байгаа бол та санаа зовох хэрэггүй. Булангийн урт тавиур хийж өгснөөр үүнийгээ та номын тавиур болон гэр бүлийнхээ дурсгалт зүйлсээ хадгалдаг хэсэг болгож болох юм.
- Дугуй ширээ
Өөрийн цонхон талдаа харсан буландаа жижиг дугуй ширээ хийж өгснөөр үүнийгээ тоглоомийн хэсэг болгох, ном унших, интернет орчинд суух, хооллох зэрэг төрөл бүрийн зорилгоор ашиглаж болно.
- Модон ширээ
Уламжлалт модон сийлбэр бүхий өвөрмөц тавилгыг байршуулж өгснөөр таны хоосон буланг гайхалтай харагдуулж чадна.
- Зохиомжит тавиур
Хэрэв таньд номоо өрөх, эсвэл дурсгалт зүйлсээ хадгалах нэмэлт тавиур хэрэгтэй бол дээрх зурагтай адил бүтээлч байдлаар буландаа тавиур хийн тохижуулах боломжтой.