Галын дохиолол суурилуулахын ач холбогдол
Галын дохиолол, утаа, нүүрс хүчлийн хийн дохиолол, дулаан мэдээлэгч, дөл мэдрэгч, шугам мэдээлэгч, лазерийн мэдээлэгч зэргийг хослуулан суурилуулах нь хамгийн зөв ухаалаг сонголт болно. Хэрвээ та дээрхи хосолмол системийг суурилуулахыг хүсвэл тэдгээрийг зөвхөн нэг удирдлагын хянах самбараас удирдаж болохоор програмчилж болно.
Галын дохиоллын систем нь дараах бүрэлдэхүүн хэсгүүдтэй:
- Утастай галын дохиоллууд
- Утасгүй галын дохиоллууд /wireless, алсын удирдлагтай/
- Утаа мэдээлэгч
- Дулаан мэдээлэгч
- Дуут дохио
- Гар мэдээлэгч
- Гэрлэн дохиоллууд
- Хийн мэдрэгч
- Дөл мэдрэгч
- Лазерын мэдрэгч
- Шугам мэдээлэгч
- Утаа дулаан хосолсон мэдээлэгч
- Утаа болон дулаан мэдэрдэг камер
Галын дохиолол нь галын аюулгүй байдлыг хангах хамгийн нэн тэргүүний шаардлагатай зүйл юм. Галын дохиолол нь таны өмч болон эрүүл мэндийг хамгаалан, гал гарч байгааг таньд мэдэгдэх систем юм. Харин таны галын дохиололд эвдрэл гэмтэл гарсан бол та өөрийн өмч болон эрүүл мэнддээ ноцтой эрсдэлд учруулж байна гэсэн үг юм. Та галын дохиоллын системээ цаг тухай бүрд нь шалгуулж, засвар үйлчилгээ хийлгэсэнээр энэ эрсдлээс өөрийгөө болон хамт олон, гэр бүлийн хүмүүсээ хамгаалах боломжтой.
Галын дохиоллын системийн үзлэг шалгалтын ач холбогдол
Онцгой байдлын үед галын дохиолол нь хамгийн эхний мэдээлэгч болж чаддаг бөгөөд, таньд галаас зугатан тусламж дуудах боломж олгодог юм. Иймээс галын дохиоллын системдээ байнга үзлэг шалгалт хийлгүүлж байх нь чухал. Галын дохиоллын систем нь таныг болон танай обьектыг хамгаалахын тулд байнгын ажиллагаатай, секунд бүр ажиллаж байдаг. Тиймээс байнгын засвар үйлчилгээ шаардлагатай гэдэг нь эргэлзээгүй. Зарим дохиоллууд нь алдаа заасан үедээ дохио өгч, гэрэл нь анивчдаг ч энэ нь тийм ч найдвартай биш байдаг. Тиймээс дараах зүйлсийг шалгаж байх хэрэгтэй. Өөрсдөө шалгаж мэдэхгүй бол мэргэжлийн компаниудад хандаж болно.
- Баттерей болон бусад тэжээлүүдийг шалгах
- Гэмтэл доголдолыг шалгах
- Мэдрэмтгий байдлыг шалгах
- Утаа мэдээлэгчийн тохиргоо хийх
- Системийг шинэчлэн сайжруулах
Галыг бага дээр нь мэдрэх нь хамгийн чухал үзүүлэлт бөгөөд зөвхөн сайн чанарын утаа мэдээлэгч, дөл мэдрэгч, лазер мэдээлэгч, шугам мэдээлэгч нь энэ шаардлагыг хангадаг. Галын дохиоллын системдээ үйлчилгээ үзүүлэхийг хүсвэл та Таван Орд компанитай холбоо бариарай.
Галын дохиоллын системийн засвар
Галын дохиоллын систем нь байнгын ажиллагаатай байдаг учраас амархан элэгдэж, мэдрэгчүүд нь мэдрэх байдлаа алддаг. Хэрвээ таны галын дохиоллын систем эвдэрвэл даруй засуулахаас бүү татгалзаарай. Дараах төрлийн засваруудыг ихэвчлэн хийдэг:
- Монтажинд засвар үйлчилгээ хийх
- Мэдрэгчүүдийн цэвэрлэгээ, тохиргоо хийх
- Дуут болон гэрлэн дохионуудыг солих, засварлах
- Галын дохиоллын системийг дахин програмчилж, ачааллах
Эх сурвалж: https://tavanord.mn/