Газар зохион байгуулалтынхан Засгийн газарт ажлаа тайлагнав

Газар зохион байгуулалтынхан Засгийн газарт ажлаа тайлагнав

Газар зохион байгуулалтынхан Засгийн газарт ажлаа тайлагнав
Газрын тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 384 дүгээр тогтоолоор Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг баталж, 2018-2026 он хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
11 зорилт, 98 арга хэмжээ бүхий уг төлөвлөгөө нь улс орны хэмжээнд хүн ам, ХАА, уул уурхай, үйлдвэрийг усаар хангах, хот суурин, ХАА, зам шугам сүлжээ, дэд бүтцийг хөгжүүлэх, ой, усан сан бүхий газрыг зүс зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэрээх, газрыг улсын тусгай хэрэгцээнд авах зэрэг олон салбарын асуудлыг хамарсан цогц төлөвлөгөө юм.
Төлөвлөгөөний хэрэгжилтийг жил бүр 11 яам, 3 чөлөөт бүсийн захиргаа, 1 агентлаг болон 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас авч нэгтгэн Засгийн газрын хуралдаанд танилцуулдаг бөгөөд 2021 оны байдлаар 43.0 хувийн хэрэгжилттэй байна.
Цаашид төлөвлөгөөний хэрэгжилтийг сайжруулах зорилгоор дараах арга хэмжээг авахаар шийдвэрлэлээ. Үүнд:
1. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд заасны дагуу гол, мөрний урсац бүрэлдэх эх орчмын газартай давхцалтай ашигт малтмалын зөвшөөрөлтэй талбайнуудын давхцлыг арилгах,
2. Бэлчээрийн төлөв байдал, ашиглалтын байдалд орон зайн дүн шинжилгээ хийж, бэлчээрт шинээр хөв цөөрөм, худаг гаргах,
3. Хот суурин газруудын тэлэлт, хөгжлийн чиг хандлагыг харгалзан Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу хот, тосгон, бусад суурин, нийслэл хотын эдэлбэр газрын тэг гортигийг шинэчлэн тогтоох судалгаа хийх,
4. Архангай, Говь-алтай, Ховд аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг шинэчлэх ажлыг 2022 онд багтаан зохион байгуулахаар боллоо.