Говь-Алтай аймгийн Алтай суманд инженерийн дэд бүтцийн хангамж төслийн ажлыг эхлүүллээ

Говь-Алтай аймгийн Алтай суманд инженерийн дэд бүтцийн хангамж төслийн ажлыг эхлүүллээ

Говь-Алтай аймгийн Алтай суманд инженерийн дэд бүтцийн хангамж төслийн ажлыг эхлүүллээ
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 161 дүгээр тогтоолоор батлагдсан "Сумын төвийн шинэчлэл-Инженерийн дэд бүтцийн хангамж" төслийг Говь-Алтай аймгийн Алтай суманд хэрэгжүүлэх нээлтийн арга хэмжээ боллоо. Төслийн хүрээнд сумын төвд гүний худаг 1ш, цэвэр усны шугам 4.1 км, дулааны шугам 3.2 км, бохир усны шугам 4.0 км, цахилгааны шугам 1.6 км, цэвэр усны даралтад цамхаг, халаалтын зуух, цэвэрлэх байгууламжийг цогцоор хийхээр төлөвлөгдсөн.
Төслийн ерөнхий захиалагчаар БХБЯ, ерөнхий гүйцэтгэгчээр "Тунгалаг говь транс" ХХК, "Билгүүн од констракшн" ХХК-ийн түншлэл ажиллаж байна.
Нээлтийн арга хэмжээнд яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, ТЗУГ-ын дарга Д.Баярсайхан болон сумын ЗДТГ, ИТХ, төрийн байгууллагууд, ард иргэд оролцлоо.