Хаалганы хэмжээ ямар байвал тохиромжтой вэ
Хаалга бол гэрийн чухал хэсгүүдийн нэг бөгөөд хаалганы хэмжээ нь буюу өндөр, өргөний хэмжээ ямархуу байхыг анхаарах хэрэгтэй. Нэг хүн ачаа бариад хаалгаар нэвтэрч, нөгөө нь эсрэг талаас орох үед хоёулаа хаалгаар төвөггүй нэвтэрч байвал зохино. Хаалгаар орж гарах хүмүүсийн 99 хувь нь бөхийлгүй нэвтэрч байх ёстой, учир нь жижиг хүмүүст хаалга өндөр байх нь асуудал биш юм.
[1’-6’’] = 1.6 x 30.48см = 48.768см; [5’-9”] = 5.9 x 30.48см = 179.832см гэх мэт
Бид зарим зүйлийн өндрийг шууд хэмжилгүй харьцуулж үнэлдэг. Жишээ нь, хаалгаар орж ирэх хүний толгой нь хаалганы дээд талд хэр ойр байгаагаас тухайн хүний өндрийг барагцаалдаг.
Байр, орон сууцны хаалга, цонх нь эд ангиа дагаад дундаж хүний хэмжээсээр зохион байгуулагдсан байдаг. Хүний дундаж өндөр 1.50-1.80м байна гэж тооцогддог.
Жишээ нь, дээрх зурагт баруун талд байгаа нь өндөр мэт харагдаж байгаа байх. Гэвч угтаа энэ гурван хүний өндөр нь ижил бөгөөд хаалгануудын хэмжээс нөлөөлж байгаа юм.
Хаалганы хэмжээ: 3’-0” x 7’-00” => 92см x 214см орчим
Худалдаанд таны авч болох маш олон төрлийн хаалга байгаа. Дэлхийн дундаж хэмжээгээр гадна хаалга нь 92см x 214см хэмжээтэй байгаа. Хамгийн өндөр хүнийг 214 см өндөртэй, өргөн нь 48.768cм байна гэж тооцвол, стандарт хаалганы өндөр нь 214см, өргөн нь 92см болж байна. Энэ нь хаалгаар цүнх юмуу ямар нэг юм барьж нэвтрэх үед саадгүй хэмжээ юм. Өрөөнүүдийн хаалга мөн ийм хэмжээтэй байдаг бол ариун цэврийн өрөөний хаалганы өргөн нь бага хэмжээтэй байдаг байна. Жорлон болоод ванны хувьд, томоохон тавилга болон хүнд ачаа оруулахгүй тул стандарт хаалганы хэмжээ нь 80см х 214см байдаг.
Хэрэв хаалганы өндөр 214 см -ээс бага байвал, та толгойгоо цохихоос эмээх нөхцөл байдлыг үүсгэж байж болох. Мөн хаалганы хэмжээ нь тавилга болон том оврын цахилгаан хэрэгслийг эвтэйхэн зөөж оруулахад чухал ач холбогдолтой.