Тавилгаа хэрхэн арчлах вэ

Тавилгаа хэрхэн арчлах вэ

Тавилгаа хэрхэн арчлах вэ

Өнөө үед тавилгыг дотор нь эко буюу байгалийн цэвэр модон, будга буюу акрилкан гэж хоёр хувааж үзэж байгаа. Тэгвэл бидний гэр орныг чимж байдаг тавилгаа хэрхэн арчлах талаар зөвлөгөөг хүргэж байна. 

Цэвэр модон тавилгыг хэрхэн арчлах вэ

Байгалийн цэвэр модон тавилга арчилгаа их шаарддаг.  Яагаад гэвэл цэвэр байгалийн чанараа алдаагүй байдаг. Цэвэр модон тавилгаар хүрээлсэн орчинд орж ирэхээр эргэн тойронд ой модонд байгаа юм шиг үнэртэж, таатай мэдрэмжийг төрүүлдэг дээ. Тийм ч учраас модон тавилга үнэтэй байдаг. Тэгвэл ой модонд байгаа юм шиг сайхан мэдрэмжийг удаан хадгалахыг хүсвэл тавилгаа зөв арчлах нь чухал юм. Мод өөртөө тодорхой хэмжээний чийгийг агуулдаг. Мод чийг дутсанаас болж тавилга хагарах, ан цав үүсэх, заадас гарах, гажиж нугас, түгжээ нь эвдрэх гэх зэрэг асуудал үүсдэг. Тиймээс аль болох өдөр болгон бага зэргийн чийгтэй алчуураар арчиж, тавилгаа услаж, тэнцвэрт байдлыг хадгалах нь зүйтэй. Ингэж чадвал урт хугацааны туршид байгалийн чанараа хадгалж чадна. 

Гантиг чулуун тавцантай гал тогооны тавилга арчлах 

Дээд зэрэглэлийн гантиг чулуун тавцантай гал тогооны хувьд та аливаа зүйлийг хэрчиж зүсэх, халуун буцалсан савтай хоол хүнсийг дээр нь шууд тавих, хүчтэй доргилт өгөх зэрэг нь чулууг гэмтээх эрсдэлтэй. Өнгө будагтай хүнсний бүтээгдэхүүн  болон махны шүүсийг асгасан тохиолдолд тэр даруйд нь арчиж цэвэрлэх бөгөөд тавцанг зориулалтын цэвэрлэгээний бодисоор арчих нь зөв. 

Акрилкан тавилгыг хэт халуун болон хүйтэн орчинд байлгахаас зайлсхийх хэрэгтэй. Ингэснээр будаг өнгөө алдах ховхрох эрсдэлтэй. 

Тавилгын хаалгыг ширүүн алчуураар цэвэрлэж болохгүй. Таны тавилга өнгө үзэмжээ алдаж, зурагдах нь элбэг. Тиймээс чийгтэй зөөлөн элгэн алчуураар арчиж байгаарай. 

Тавилгыг ус чийгтэй орчинд удаан байлгахаас зайлсхийх хэрэгтэй. 

Сантехникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, ус алдахаас урьдчилан сэргийлээрэй. 

Тавилганд суулгасан сөхдөг хаалганы нугасыг суларч чангарсан үед нь зориулалтын 6 талт Г хэлбэрийн түлхүүрээр /тусгай түлхүүр/ тохируулах ёстой.