Хашаандаа хэрхэн усан бассейн хийх вэ

Хашаандаа хэрхэн усан бассейн хийх вэ

Хашаандаа хэрхэн усан бассейн хийх вэ

Хэрвээ та хашаандаа усан сантай бол хлоржуулсан устай бассейнд сэлэхийг хүсэхгүй байх нь мэдээж.  Байгалийн болон органик усан санг гол мөрөн, нууруудын адил өөрийгөө цэвэрлэх эко системтэй учраас усыг цэвэршүүлэх гэж янз бүрийн химийн бодис ашиглах шаардлагагүй. Усаа цэвэршүүлэхдээ усны ургамал, байгалийн материал ашигладаг учраас уламжлалт усан сангаас  зардал багатай. Хашаандаа хийж болох органик усан сан засвар үйлчилгээний зардал багатайгаас гадна, хийцнээсээ шалтгаалж гадна тохижилтыг маш сайхан харагдуулдаг. Тэгвэл хашаандаа хэрхэн байгалийн мэт усан сан хийх зөвлөмжийг хүргэж байна. Мөн санаа авч болох зургуудыг үзэж болох юм. 

Усан сангийн байршлаа зөв сонгох нь чухал 

Хашааныхаа аль хэсэгт усан сангаа байгуулах вэ гэдгээ хамгийн түрүүнд шийдэх нь зөв. Түүнээсээ шалтгаалаад шүүлтүүрийн системээ хаана байрлуулахаа шийдэх ёстой юм. Мөн усан сангийнхаа ойролцоо ямар ургамал, цэцэг тарих вэ гэдгээ зөв шийдэж, цэцэрлэгжүүлэх нь чухал. Ногоон байгууламж танай хашааны тохижилтын чухал хэсэг байх учиртай. Нэмэлт зөвлөмж өгөхөд, усан сангийнхаа дизайныг хэтэрхий төвөгтэй болгож болохгүй. Хэдийгээр гүехэн усан сан хийж, байгалийн чулуугаар хана хийж өгсөн ч хэт их төвөгтэй дизайнтай бол мөнгө ихээр зарцуулах болдог. 

Усан сангийн нүхээ хэрхэн ухах вэ 

Усан сангаа хаана байгуулахаа шийдэж, төлөвлөгөөгөө гаргасны дараа ажлаа эхэлнэ. Усан сангаа өөрийн хүслээр гүн эсвэл гүехэн ухаж болно. Нүхний хажуу хэсгийг усанд ухагдахаас сэргийлж налуу ухаж өгөх хэрэгтэй.  Байгалийн усан сангийн ёроолыг аль болох тэгшхэн байлгах хэрэгтэй. Тэгшхэн ёроолтой байвал цэвэрлэхэд амар.