“Ховд эко цемент”-ийн үйлдвэрийн чулуунцарын зуухыг ашиглалтад орууллаа
Чулуунцарын зуухаа ашиглалтад оруулж буй “Вестерн холд” ХХК-ийн цементийн үйлдвэр нь жилд 300мян.тн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай. Тус үйлдвэрийг ашиглалтад оруулснаар баруун аймгуудын цементийн хэрэглээг бүрэн хангах юм. Үйлдвэрийн үндсэн үйл ажиллагааг энэ оны 11-р сард эхлүүлэхээр ажиллаж байна.