“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян” эхэллээ

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян” эхэллээ

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян” эхэллээ

Манай улсад 4 дүгээр сарыг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян” болгон тэмдэглэдэг. Энэ жил тус аян “ХАБ эрүүл мэндийн эерэг соёлыг хамтдаа төлөвшүүлье!” уриан дор болж байна. 11 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй аяны нээлт МҮЭ-ийн Соёлын ордонд болж байна.

Үйл ажиллагаанд ХАБЭА-н салбар хороо, нийслэлийн 9 дүүргийн зөвлөл, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар хэлтэс, ХАБЭА-н чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сургалтын байгууллага болон хувийн хэвшлийн ААН, байгууллагын төлөөллүүд оролцож байна.

Олон улсын Хөдөлмөрийн байгууллага 2003 оноос эхлэн 4 дүгээр сарын 28-ны өдрийг ХАБЭА-н өдөр болгон зарлаж, манай улс энэ өдрийг 2012 оноос эхлэн тэмдэглэж иржээ. Дэлхий нийтийг хамарсан "COVID-19" халдварын нөхцөл байдалд сүүлийн 2 жилд хөдөлмөр эрхлэгч, ажил олгогч нар амаргүй байдалд олон сорилттой тулгарсан юм.   

Үйлдвэрлэлийн орчин нөхцөлийг сайжруулах, ажилтныг ажлын байран дахь осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл болон бусад эрсдэлт хүчин зүйлийн нөлөөллөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, ХАБЭА-н үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай дэвшилтэд технологийг нийтийн хүртээл болгох, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн эерэг соёлыг түгээх нь сарын аяны зорилго юм.