Барилга, хот байгуулалтын яамны дэргэдэх Шинжлэх ухаан, техник, технологийн зөвлөлийн ээлжит хуралдаан 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хуралдаж, дараах таван асуудлыг хэлэлцлээ.
Үүнд:
1. “Амгалан” дэд төвийн техник эдийн засгийн үндэслэл, барилгажилтын төсөл;
2.
“Шинэ” дэд төвийн техник эдийн засгийн үндэслэл, барилгажилтын төсөл;
3. Орхоны хөндийд шинэ хотын суурьшлийн бүсийн байршлыг судлан сонгох шинэ хот байгуулахад шаардлагатай техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажил;
4. “Архитектор, инженерийн орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн ажиллах журам”-ын төсөл;
5.“Инженерийн шугам сүлжээг хонгилын системд төлөвлөх ба угсрах” БД.
Хэлэлцсэн асуудлаас “Архитектор, инженерийн орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн ажиллах журам”-ын төслийг дахин хэлэлцүүлэхээр тогтож, бусад асуудлыг зөвлөлийн гишүүд дэмжлээ.