Мебель тавилгыг арчлах 6 чухал зөвлөгөө
Хэт нүсэр загвараас илүүтэй минималист, эко, хүний эрүүл мэнд, байгаль экологид, амьдрах орчинд сөрөг нөлөөгүй тавилга үйлдвэрлэл мода болж байна. Сүүлийн жилүүдэд хүмүүсийн амьдралын нөхцөл соёлын төвшинтэй уялдаж төрөл бүрийн мебель тавилга хэрэглэгчийн захиалга, хүссэн загвараар хийгддэг болсон. Тэр дундаа хэт нүсэр загвараас илүүтэй минималист, эко, хүний эрүүл мэнд, байгаль экологид, амьдрах орчинд сөрөг нөлөөгүй тавилга үйлдвэрлэл мода болж байна. Тэгвэл танд гэрийнхээ мебель тавилгыг хэрхэн арчилах талаар дараах зөвлөгөөг хүргэж байна.
1. Нойтон алчуураар арчих хориотой
Мебель эдлэлийг зориулалтын өнгөлөгчөөр зөөлөн даавуу хэрэглэн зүлгэж цэвэрлэнэ. Мөн мебель эдлэлийг усаар угаах буюу нойтон алчуураар арчихыг хориглоно.
2. Халуун хэрэгсэл бүү тавь
Мебель эдлэл дээр халуун данх, индүүг зөөлөвч, хөндийрүүлэгчгүйгээр тавьж болохгүй. Цайрч, цагаан толбо үүсдэг.
3. Зөөлөн үстэй даавуу сонгоорой
Мебель эдлэлийн тоос шороо, халтартаж бохирдсон хэсгийг зөөлөн үстэй даавуу эсвэл цэмбээр зүлгэж арчина.
4. Саван, тос бол сайн найз
Мебель шүүгээний шургуулга, хаалга нь чихарч, чөлөөтэй хаагдаахгүй байвал хавирч байгаа хэсэгт нь саван, тос түрхвэл зүгээр болдог.
5. Нарны шууд тусгалаас хол байлга
Мебелийг орон байранд нарны гэрэл шууд тусахгүй газар байрлуулах хэрэгтэй. Учир нь халуун дулаанаас мебель эдлэл хэт хатах, цавуу нь хуурч салах, өнгө нь гандах явдал тохиолддог.
6. Давхар цаас тавиад индүүдээр үзээрэй
Модон эдлэлийн фанер нь хуурч гадагшаа хөвхийсөн бол олон давхар цаас тавиад халуун индүүгээр индүүдээрэй.