Сайд Б.Мөнхбаатар сүхбаатар аймагт ажиллаж байна.

Сайд Б.Мөнхбаатар сүхбаатар аймагт ажиллаж байна.

Сайд Б.Мөнхбаатар сүхбаатар аймагт ажиллаж байна.
Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн нарын яамны холбогдох газрын дарга нар Сүхбаатар аймагт ажиллаж байна.
Албан томилолтын эхэнд Сүхбаатар аймгийн Засаг дарга, холбогдох байгууллагын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж, аймгийн бүтээн байгуулалт, хот төлөвлөлтийн болоод яам, салбарын хэмжээнд хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн талаарх мэдээллийг сонсож, санал солилцов.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь оролцож байна. УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Аймгийн Засаг дарга н.Идэрбат нараас аймгийн хот байгуулалт, төлөвлөлт, бүтээн байгуулалт, ирээдүйн чиг хандлагын талаар дэлгэрэнгүй танилцуулж, ойрын хугацаанд нэн тэргүүнд салбарын хэмжээнд шийдвэрлүүлэх асуудлыг хөндлөө.  Сайд Б.Мөнхбаатараас аймгийн төлөвлөлтийн талаар өөрийн байр сууриа илэрхийлж, аймгаас тавьсан хүсэлтийн дагуу зураг төслийн асуудалд анхаарч ажиллахаа илэрхийлэв.